Архаг өвчний суурь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлтэй холбоотой

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хоёрдугаар сарын 20-27-ныг илүүдэл жинг хэмээх сэдвийг онцолж байна.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй зүрх судас, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчнүүдийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйлийн нэг нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай нэмэгдсээр байгаа илүүдэл жин, таргалалт юм.

Үүний улмаас аливаа улс орны эрүүл мэндэд зарцуулах зардал жилээс жилд өсөж, цаашид улам нэмэгдэх хандлагатай байгааг эдийн засагчид нэгэнт тооцоолж, эмч нар энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг сануулсаар байна.

Илүүдэл жин, таргалалтын асуудал нь зөвхөн насанд хүрэгчдийн дунд нэмэгдсэн төдийгүй 2016 оны статистикаар дэлхий дээр 5-19 насны 340 сая хүүхэд илүүдэл жин, таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ.

Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэнд нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний суурь нь өсвөр наснаас тогтсон буруу зан үйлээс үүдэлтэй болохыг судлаачид нотолжээ.

Манай улсын хувьд хүн амын 25 орчим хувийг 5-19 насныхан буюу өсвөр үеийнхэн эзэлж байна. “Монголын хүн амын хоол тэжээл” Үндэсний 5 дугаар судалгааны дүнгээр 6-11 насны сурагчдын 22.2 хувь нь илүүдэл жин, таргалалттай байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албаны мэргэжилтэн Д.Энхмягмар онцлов.

ХҮҮХДИЙН ИЛҮҮДЭЛ ЖИН, ТАРГАЛАЛТЫН УЛМААС ЭРҮҮЛ МЭНДЭД УЧРАХ ЭРСДЭЛ

Илүүдэл жин, таргалалттай байсан нийт хүүхдийн 50 хувь амьдралынхаа туршид тарган хэвээр үлддэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ямар гарц байна вэ?

Өсвөр үеийнхэн зөв хооллох мэдлэг, дадалтай болсноор илүүдэл жин, таргалалтаас сэргийлж, жингээ хянаж чадна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв хооллох мэдлэг олгох, дадал эзэмшүүлэхэд эцэг, эхийн анхаарал халамж онцгой ач холбогдолтой. Мөн төр, засгийн дэмжлэг, сургууль, анги хамт олон, найз нөхөд, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудын хамтын оролцоотойгоор үр дүнд хүрч чадна.  

ИЛҮҮДЭЛ ЖИНГЭЭ ХАСАХ ЗОХИСТОЙ АРГУУД 

Хэрэв ямар нэг арга хэмжээ авахгүй бол энэ тоо жил бүр нэмэгдсээр байх ба илүүдэл жин, таргалалтын хувь нэмэгдэхэд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна. Үүнд:

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Chatsargana.mn хариуцлага хүлээхгүй.