ОЛОН УЛСЫН ЧАЦАРГАНЫ ХОЛБООНЫ 8 ДУГААР ХУРАЛ
(ISA – 2018)
Олон улсын чацарганы холбооны 8 дугаар хурал (ISA – 2018) нь 2018 оны 9 сарын 17-21-нд, БНХАУ-ын Шаньси мужийн нийслэл Тайюань хотноо “Чацарганы аж ахуйг ус, хөрсөө хайрлан хамгаалж бүтээн байгуулалт хийж ядуурлыг бууруулах нь” сэдвээр зохиогдох болно. Энэ хурлаар дэлхий даяарх чацарганы судалгаа шинжилгээний тухай хэлэлцэх бөгөөд чацаргана тариалалт, үржүүлэг, бүтээгдэхүүн боловсруулалт, борлуулалт зэргийг сонирхож буй хэн бүхнийг оролцохыг урьж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД
Хүлээн авагч:
- Олон Улсын Чацарганы Холбоо (ISA)
- Шаньси мужийн засгийн газар
Зохион байгуулагч:
- Шаньси мужийн Ойжуулалтын яам
- (Хятад улсын) Чацарганы аж ахуйн нэгдэл
Хамтран зохион байгуулагч:
- Чацаргана хөгжүүлэлтийн захиргааны төв
- Хятад улсын Усны нөөцийн яам
- Хятад улсын Хөрс болон усны нөөц хамгаалах нийгэмлэгийн чацаргана хөгжүүлэгч мэрэгжилтнүүдийн хороо
- Шаньси мужийн аж ахуйн нэгжүүд
ХУРЛЫН ЗОРИЛГО
- Чацаргана судлалын талаарх дэлхий нийтийн сүүлийн үеийн ололт амжилт, судалгаа, мэдээлэл солилцох
- Шинэ бараа бүтээгдэхүүн болон технологи танилцуулах
- Чацаргана судлалын асуудлаар олон улсын хамтын ажиллагаа, харилцааг дэмжин хөгжүүлэх
ХУРАЛДААНЫ ГОЛ СЭДВҮҮД
- Чацаргана үржүүлэг
- Чацарганы нөөц
- Чацарганы түүхий эд боловсруулалт, ашигт бодисын бүрэлдүүн
- Чацарганы бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон маркетинг
- Биологи – экологийн шинж чанарын дэлгэрэнгүй үнэлгээ
- Стандарт, зааварчилгаа, дүрэм журам болон бодлогын судалгаа
ХУРЛЫН ХӨТӨЛБӨР
9 сарын 17: бүх өдөр: |
Бүртгэл |
9 сарын 18: өглөө: |
Нээлтийн ажиллагаа, хуралдаан Хуралдаан Хүндэтгэлийн зоог |
9 сарын 19: бүх өдөр: Орой: |
Тойрон аялал – чацарганы тариалан болон үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдээр Удирдах зөвлөл болон Шинжлэх Ухааны Хорооны хурал |
9 сарын 20: өглөө: |
Хуралдаан Хаалтын ажиллагаа |
9 сарын 21: бүх өдөр: | Үдэлт |
БҮРТГЭЛ:
Бүртгэлийн маягт хүлээж авах сүүлчийн хугацаа 2018 оны 7 сарын 31
Бүртгэлийн маягтыг http://www.isahome.net/upload/file/20180129/20180129094800_66899.xlsx хаягаар авч isa2018re@163.com хаягт явуулна уу.
Бүртгэлийн төлбөр тооцоо болон урьдчилгаа төлбөрөө та хурлын үед бэлнээр тушааж болно.
БҮРТГЭЛИЙН ХҮРААМЖ:
Төлөөлөгч – 2000 RMB
Оюутан – 1000 RMB (оюутны үнэмлэх болон сертификат үзүүлэх шаардлагатай)
ОУЧХ (ISA)- ы гишүүн – 1800 RMB
БАЙРШИЛ БОЛОН БАЙРЛАХ ГАЗАР
Хурал нь Енгже зочид буудалд зохион байгуулагдах боловч та бага зардалтай өөр зочид буудал байрших боломжтой. Буудлын байршил болон бусад мэдээллүүд бүртгэлийн маягт дээр бичсэн байгаа. Та бүхэн өрөөний сонголтоо бүртгэлийн маягт дээр бөглөөрэй. Ямар нэгэн тусламж хэрэгтэй бол та бидэнтэй аль эсвэл зочид буудалтай е-мэйл хаягаар холбогдоорой.
ХУРЛЫН ДАРААХ АЯЛАЛ
Хурлын дараах аялал нэгээс тав хоног үргэлжлэх буюу 9-р сарын 21-ээс 25-ны хооронд зохиогдоно. Орон нутгийн аяллын компаниуд хурлын дараах аяллыг хариуцан ажиллаж байгаа ба та бүхэн сонирхож байвал дэлгэрэнгүй мэдээллийг менежертэй холбогдон аваарай.
ХОЛБОО БАРИХ:
Байгууллага: Шаньси Феоникс Аяллын Компани.
Холбоо барих этгээд: ноён Ниу Чи
Холбоо барих утас (гар): +0086-1380345834
Е-мэйл: niuchi_m@sohu.com
Та бүхэн шаардлагатай бичиг баримтаа цагтаа амжиж явуулна уу, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ISA вэб хуудсаар зочлоорой: www.isahome.net
Холбоо барих: Ноён, Жанг Бин, 0086-18600413999, Хатагтай, Янг Лиү, 0086- 13811890222
Үйл ажиллагаа эрхлэх газрын дугаар: 0086-10-63204364
И-мэйл хаяг: isahome@126.com
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЖИМС ЖИМСГЭНИЙ ХОЛБОО
Имэйл сайт: mongolfruits@gmail.com
Холбоо барих утас: 70156339, 99872241