1. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хоршоодын нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтыг (НӨСХО) дэмжих, дараах шаардлагыг хангасан, эсвэл хангахаар амлалт бүхий төслүүдийг нэн түрүүнд дэмжих чиглэлийг барина. Үүнд: (i) боловсруулалтыг сайжруулан гүнзгийрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү нэмүү өртөг шингээх; (ii) экспортыг дэмжих, импортыг орлох; (iii) хэвтээ болон босоо чиглэлээрх интеграцыг Монгол улсын хэмжээнд дэмжих замаар бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх; (iv) ажлын байр шинээр бий болгох;(v) байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл; болон (vi) нийгэм, жендэрийн тэгш байдлыг хангасан төслүүд.
2. НӨСХО-ын дэд төслийг ерөнхий болон салбарын онцлогоос хамаарсан 2 багц шалгуурын дагуу сонгон шалгаруулна. ТОБ нь эдгээр шалгуурын зэрэгцээ тухайн банкны өөрийн аргыг ашиглах бөгөөд тэрхүү шалгуурыг ашигласан байдлыг ТУН нягтлан хянана.
Ерөнхий шалгуур
- Монгол улсын холбогдох хуулиудын дагуу бүртгүүлсэн хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хоршоод
- Ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, чацаргана эсвэл зөгийн аж ахуйн дэд салбарын үйл ажиллагаа
- Монгол улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй Монголын талын эзэмшил 50-иас доошгүй байх
- Бизнесээ доод тал нь 2 жил явуулж буй (шинээр эхэлж буй бизнесийн тухайд туршигдаж, амжилттай болохоо харуулсан бизнес загварыг арилжааны банк дэмжсэн тохиолдолд)
- Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаар (хэрэв байгаа бол аудитлагдсан тайлангаар) цэвэр ашгийн хэмжээ 2.5%-иасдээш байх;
- Хүсэлт болгож буй НӨСХО дэд төслийн хэмжээг хангах барьцаа хөрөнгө;[2]
- НӨСХО–ын дэд төслийн нийт зардлын 15-аас доошгүй хувийг бэлэн мөнгө болон бусад хэлбэрээр өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх чадвартай байх;
- НӨСХО-ын санхүүгийн дотоод өгөөжийг тооцоолсон хувь хэмжээ нь хөрөнгийн жигнэсэн дундаж өртгөөс их байх;
- НӨСХО-ын эдийн засгийн дотоод өгөөжийг тооцоолсон хувь хэмжээ нь 12%-иас дээш байх;
- Түүхий эдийн тогтсон, найдвартай эх үүсвэрийг баталгаажуулсан;
- НӨСХО-ын дэд төсөл нь тодорхой байгууламж, газар худалдан авах бол талуудын худалдан авах буюу түрээсээр ашиглах албан ёсны гэрээ байгуулсан байх;
- Монгол улсад мөрдөгдөж буй Байгаль орчны хууль, журамд нийцсэн байх ; болон
- Монгол улсад мөрдөгдөж буй эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаж буйг Мэргэжлийн Хяналтын байгууллагаар баталгаажуулсан байх. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ardp.mn/