ЕСБХБ-аас мэргэжлийн холбоодыг сонгон хэрэгжүүлж буй “Монголд үр дүнтэй бизнес гишүүнчлэлтэй холбоог хөгжүүлэх” төсөлд МЖЖҮХ хамрагдан хамтран ажиллаж байгаа билээ. Уг төслийн хүрээнд 2017 оны 12-р сард хөтөлбөрийн нээлтийн танилцуулга, уулзалт хийсэн бол 2018 оны 01 сарын 22-нд холбооны удирдлагын багтай, 23-нд “Гишүүн байгууллагуудын фокус группын уулзалт” тус тус хийлээ. 

Уулзалт, хэлэлцүүлгийг “Дэлхийн кафе” гэсэн шинэлэг аргачлал хэлбэрээр явуулж нийт 20 гаруй гишүүн байгууллага оролцож санал бодлоо солилцсон нь цаашид Холбооны чадавхийг сайжруулах, холбоо болон гишүүдийн хамтын ажиллагааг харилцан үр ашигтай хэлбэрээр өргөжүүлэн эрчимжүүлэхэд ихээхэн үнэтэй тус нэмэр болохуйц арга хэмжээ болсныг оролцогчид онцлон тэмдэглэж байлаа.

 

Төслийн хүрээнд сонгогдсон бизнес гишүүнчлэлтэй байгууллагуудын стратеги төлөвлөлт, нөлөөлөл, менежментийн чадавхи, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой зорилтуудыг биелүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжтэй байдлыг сайжруулах замаар жижиг дунд үйлдвэрийг дэмжих таатай орчныг бүрдүүлж цуврал сургалт, зөвлөгөөн зохион байгуулж. мөн тусгайлсан зөвлөх үйлчилгээ үзүүлж МЖЖҮХ-оор дамжуулан төв орон нутгийн холбоодын гишүүнчлэлийн бааз суурийг бэхжүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах зэрэгт төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилго тавьж хамтран ажиллаж байна.