Foodex Japan 2018 Үзэсгэлэн Яармаг Үзэх Бизнес Аялал

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон Монгол-Японы төв хамтран Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд сурталчлан таниулах, экспортыг дэмжих, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Монголын бизнес эрхлэгч болон аж ахуйн нэгжүүдэд Японы зах зээлд хэрхэн нэвтрэх талаар сургалт зохион байгуулж байгаа ба энэхүү ажлын хүрээнд Япон улсын Токио хотноо зохион байгуулагдах “FoodEx Japan 2018” үзэсгэлэн яармагийг үзэж сонирхох боломжийг Монголын бизнес эрхлэгч нар болон аж ахуйн нэгжүүдэд олгож 2018 оны 3 сарын 07-14 хооронд Токио хот руу бизнес аялал зохион байгуулахаар ажиллаж байна.

43 дахь удаагийн Олон улсын хүнсний бараа бүтээгдэхүүний “FoodEx Japan 2018” үзэсгэлэн нь Япон улсын Токио хотноо 2018 оны 3 дугаар сарын 06-09 хооронд 4 өдрийн турш “Makuhari Messe” Олон улсын чуулга уулзалтын комплекст зохион байгуулагдах юм. Энэ жил үзэсгэлэнд нийт 4,000 үзэсгэлэнгийн талбайд 3,350 аж ахуйн нэгж үзэсгэлэнгээ гаргах ба 2017 онд нийт 82,434 хүн үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.

Энэхүү бизнес аяллын хүрээнд “FoodEx Japan 2018” үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна Токио хотын хамгийн том засаг захиргааны нэгж Чиба дүүргийн хүнсний хяналтын төвд очиж үйл ажиллагаатай нь танилцах мөн Чиба дүүргийн худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзалт хийхээс гадна Японы бизнес эрхлэгчид болон компаниудтай B2B ганцаарчилсан уулзалт хийж үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесийн түншээ олох боломжтой.

Иймд тус бизнес аялалд оролцож шинэ боломжуудыг судалж, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагаагаа тэлэх сонирхолтой аж ахуйн нэгж болон бизнес эрхлэгчдийг оролцохыг урьж байна.

Хавсралт: Урьдчилсан хөтөлбөр
http://www.mongolchamber.mn/mn/eventDetail/741?type=0
Хаана: “Makuhari Messe” Комплекс, Токио, Япон
Хэзээ: 2018 оны 3 сарын 07-14 хооронд

Арга хэмжээнд ЭНД ДАРЖ 2018 оны 01 сарын 26-ны дотор бүртгүүлнэ үү.
http://forms.mongolchamber.mn/view.php?id=41239

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар лавлана уу:

МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
Утас: 312501, 99109919
Цахим шудан: [email protected]