Энэхүү гарын авлага нь доктор, проф. Б.Нинж, доктор П.Одонмажиг нарын бүтээл бөгөөд жимс жимсгэний тариалах, боловсруулах сонирхолтой иргэд, оюутан сурагчид хэн бүхэн хэрэглэх боломжтой, энгийн ойлгомжтой хэлээр бичигдсэн бүтээл юм.
Энэ гарын авлага нь үндсэн хоёр бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт манай оронд тарьж ургуулдаг чацаргана, үхэр нүд, алим, интоор, гүзээлзгэнэ, чавга, бөөрөлзгөнө зэрэг жимс, жимсгэнийг тариалах, ургуулах болон үржүүлэх технологи;
хоёрдугаар бүлэгт дээрх таримал жимс, жимсгэнүүдээс гадна байгалийн зэрлэг жимсгэнэ улаалзгана, аньс, долоогоно зэргийг үйлдвэрийн болон гэрийн нөхцөлд боловсруулах арга, технологи, жимс, жимсгэний бүтээгдэхүүнүүдийн орц, боловсруулах тоног төхөөрөмжийн тухай өгүүлнэ..
Жимс жимсгэнэ тариалалт, боловсруулалт гарын авлага нь манай оронд тариалагддаг жимс, жимсгэний тариалах технологийг, боловсруулах технологитой нь оруулснаараа шинэлэг бүтээл болсон бөгөөд урьд өмнө ийм бүтээл гараагүй байсан юм. Мөн энэ бүтээлд Монгол улсын Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөр, Чацарганы 1 га цэцэрлэг байгуулагдахад шаардагдах зардал, түүний үр ашгийн тооцоог 4 жилээр тооцсон хүснэгтүүдийг хавсарган оруулж өгсөн нь хэрэглэгчдэд практик ач холбогдолтой болжээ.