“Монгол орны жимс жимсгэний салбарын лавлах” нь энэ салбарын 30 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд гар бие оролцон бүтээсэн ном бөгөөд жимс, жимсгэний салбарыг сонирхогч иргэд, оюутан сурагчид, бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, судлаач нарт зориулсан бүтээл юм.
Энэ номд Монгол орны жимс, жимсгэний түүхэн хөгжил, эх орны байгалийн болон таримал жимс жимсгэнэ, тэдгээрийг үйлдвэрийн ба өрхийн хүрээнд боловсруулах арга технологи, хураах арга, болон энэ салбарын эрдэмтэд нэрт зүтгэлтнүүдийн намтар, ЭШБ, ААН-ийн танилцуулга зэрэг багтсан, үндсэн 6 бүлэгтэй.