Гүзээлзгэнэ тариалахыг сонирхогчдод суурь мэдлэг олгох сургалт 2015 оны 3-р сарын 26-нд ХХААЯ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж нийслэл болон хөдөө орон нутгаас ирсэн 52 иргэд хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа.
Энэхүү сургалтанд доктор Д.Энэбиш, доктор Н.Сайханцэцэг, докторант Г.Алтангоо, агрономч Д.Мөнх-Очир, О.Баярхүү нар хичээл зааж сургалтанд хамрагдагсдын асуултанд хариулт өгсөн болно.
Сургалтын төгсгөлд иймэрхүү сургалтыг дахин дахин зохион байгуулж байхыг иргэд салбарын яам болон мэргэжлийн холбоодод санал болгож байв.