Чацарганы суулгац зээлээр олгох

Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы суулгац зээлээр олгох

Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/14/ЧСЗ-05

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулалтыг зарлаж байна.

Төслийн баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага 30000 /гучин мянга/, иргэн 10000 /арван мянга/ төгрөгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон аймаг, нийслэлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас /ҮХААГ/ худалдан авна.

Төсөлд оролцогч төсөл сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу шаардагдах баримт бичиг, төслөө боловсруулан бэлтгэж харьяалах аймаг, нийслэлийн ҮХААГ-т 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 17,00 цагаас өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 503 тоот өрөөнд ирүүлнэ.

Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

 

ХАЯГ:  Монгол улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16А, Зайсангийн газрын 9 дүгээр байр, Б корпус, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 503 дугаар өрөө утас 263408, Факс: 453121,

Аймаг, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар

Төслийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Нийслэлийн ҮХАА-н газрын 330424, 330423 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.