“Чацарганы кластерийн санаачлага” төсөл шалгаруулалтыг зарлаж байна.

ТӨСЛИЙН УРИЛГА

Огноо: 2014-02-14

Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы кластерийн санаачилга

Төслийн шалгаруулалтын дугаар: ТШ/14/ЧКС-01

 

    Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь “Чацарганы кластерийн санаачлага” төсөл шалгаруулалтыг зарлаж байна.

        Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хуулийн этгээд, байгуулага нь төслийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг Төрийн сан банк дахь Үйлдвэр, хөдөө аж ахуйняамны  900019403 тоот дансанд тушаан, доорхи  хаягаар худалдан авна.

      Төслийн баримт бичгийн төлбөр төлсөн хуулийн этгээд, байгуулага төсөл шалгаруулалтад оролцох эрхтэй.

      Төслийн баримт бичгийг бүтүүмжилж 2014 оны 03 сарын 27-ны өдрийн 17,00 цагаас өмнө Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 503 тоот өрөөнд бүртгүүлэн хүлээлгэн өгнө.

 

      Сонирхсон этгээд төслийн баримт бичиг болон бусад мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно.

                         Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө 16А,

                                     Улаанбаатар-13381, Засгийн газрын 9 дүгээр байр,

                                          Б корпус, 503 дугаар өрөө утас, факс: 263408