Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын “EWHA” их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд чацаргана жимсэнд агуулагдах зарим ашигтай бактери нь “COVID-19” вирусийг дарангуйлдаг болохыг сүүлийн үеийн судалгаагаар тогтоосон байна. Энэхүү нээлт нь анагаах ухааны салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг маш ихээр татаад байгаа талаар тус улсын “Korea Bio Medical” сэтгүүлд онцолжээ
Судалгааны тайланд дурдсанаар чацаргана жимсэнд агуулагдах олон тооны лактобациллус гассеригаас бүрдэх ашигтай бактери нь шинэ коронавирусийн мутацид шаардагдах энергийн эх үүсвэр болох пурин гэх химийн нэгдлийн идэвхжлийг дарангуйлдаг болохыг туршилтаар баталсан байна. Хамгийн сонирхолтой нь тус эрдэмтдийн баг олон төрлийн үрэвсэл үүсгэгч “escherichia coli” бактери болон дархлааны тогтолцооны зарим эсүүдэд нуугдан, уургийг задлагч цитокин /бүдүүн гэдэсний бактери/-ийн үйл ажиллагааг дарангуйлахтай холбоотой судалгаа хийх явцдаа энэхүү нээлтийг санамсаргүй байдлаар илрүүлсэн аж.