Эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Хуба Хаяа” үйлдвэр олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO22000:2005 буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, олон улсын SGS баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр батламжаа гардан авлаа. Одоогоос 2 жилийн өмнө “Хуба Хаяа” үйлдвэр нээлтээ хийж дотооддоо төдийгүй Тайвань, Япон, Хятад, Солонгос, Герман зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ экспортлоод байсан бол өнөөдөр ISO нэвтрүүлснээр олон улсын зах зээлд органик монгол бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломжтой боллоо. Монголд ISO 22000 нэвтрүүлсэн 6 дахь хүнсний үйлдвэр, харин чацарганы үйлдвэрлэлд анхдагч нь болсон түүхэн үйл явдал юм.
ISO 22000:2005 стандартыг хэрэгжүүлснээр түүхий эд бэлтгэлээс эхлүүлээд, боловсруулалт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, хэрэглэгчид хүрэх хүртэлх бүхий л шат дамжлагад хүнсний аюулгүй байдлын хяналтан дор ажиллах юм. Иймд хэрэглэгчид эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэж байгаадаа итгэлтэй байж болох нь ээ. Дэлхийн хамгийн том хяналт шинжилгээ, баталгаажуулалтын байгууллага болох SGS компани нь Швейцарын Женев хотод төвтэй, олон улсад 1300 салбар оффис, 85000 ажилтантайгаар 1878 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
ISO 22000:2005 олон улсын стандартын батламжаа гардан авсан “Хуба Хаяа”гийн үйлдвэрийн хамт олондоо монгол чацарганаар дэлхийг дайлах их үйлст нь амжилт хүсье.
Facebook: https://www.facebook.com/hubahayamgl/
#Дархлааг_дархлагч_Хуба_Хаяа