“ЧАЦАРГАНА БОЛОН БУСАД ЖИМС ЖИМСГЭНИЙ ӨВЧИН, ХОРЛОГЧ ШАВЬЖ, АМЬТАН ТЭДГЭЭРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БА ТЭМЦЭХ АРГА”

Тус сургалтад Ургамал хамгааллын хүрээлэнгийн докторууд Ч.Чулуунжав, Ц.Итгэл, Б.Мөнхцэцэг, ХААИС-ын багш,доктор Д.Хандсүрэн нарын мэргэжлийн багш нар хичээл заав. Сургалтад Улаанбаатар, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Архангай зэрэг аймаг, хотоос 29 хүн оролцов.
Сургалтад оролцогчдын зүгээс олон асуудал сонирхон хариултыг мэргэжлийн эрдэмтэдээс авч сэтгэл ханамжтай байгаагаа зохион байгуулагчдад илэрхийллээ.