Засгийн газрын "Жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд энэ жил АЛИМ, ЧАВГА, ЧАЦАРГАНА, ҮХЭР НҮДНИЙ суулгацыг дараах нөхцөлөөр аймаг, нийслэлийн ХХААГ-аар дамжуулан зээлээр олгохоор ХХААХҮЯ шийдвэр гаргаад байна.
Зээлийн нөхцөл нь: 5 жилийн хугацаатай, 3 дахь жилээс хуваарийн дагуу төлбөр хийж эхэлнэ. Хүүгүй
- ЧАЦАРГАНА ширхэг нь 1900 төг.
- ҮХЭР НҮД ширхэг нь 3600 төг.
- АЛИМ ширхэг нь 25000 төг.
- ЧАВГА ширхэг нь 30000 төг.
Та бүхнийг энэхүү хөтөлбөрт идэвхитэй оролцохыг уриалж байна.