card

МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТОВЧ ТӨЛӨВЛӨГӨӨ

Нэг. Хурал, зөвлөлгөөн  зохион байгуулах ажил                 

  • Олон улсын Чацарганы холбооны VI их хуралд бэлтгэж оролцох
  • ОХУ, БНХАУ,  ХБНГУ-ын эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын  байгууллага, аж ахуйн нэгж үйлдвэрлэгчидтэй  хамтын ажиллагаа тогтоох,
  • Чацаргана бусад жимс жимсгэний сорт сорил, үржүүлгийн чиглэлээр төсөл  хэрэгжүүлэх
  • Холбооны салбарууд орон нутагт байгуулах, тэдгээрийн үйл ажиллагааг тогтмолжуулах жил болгох,       
  • Үзэсгэлэн худалдаа нэгдсэн арга хэмжээнд гишүүд, үйлдвэрлэгчдийг зохион байгуулан оролцуулах,
  • Чацаргана болон бусад жимс, жимсгэнэ тариалагчид, боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө, санхүүгийн бодлогоор дэмжүүлэх,          

Хоёр: Сургалт, сурталчилгаа

  • Чацаргана, бусад жимс жимсгэнэ тариалагчид, ñонирхогчдîä çîðèóëñàí àíõàí øàòíû  сургалт, /Аймаг, дүүрэг, сум болон аж ахуйн нэгжээс тавьсан хүсэлтийг үндэслэн зохион байгуулна/
  • Жимс, жимсгэний өвчин, хортонтой тэмцэх талаар бүсчилсэн сургалт, Төв, зүүн /Дархан, Өндөрхаан хот/ бүс болон нийслэлд тойргийн аймгуууд ороцуулан хийх,
  • Чацарганы бүтээгдэхүүн боловсруулах  технологийн сертификат олгох сургалт, дадлага-  “Сургагч багш” бэлтгэх  сертификат олгох сургалт.  Хамрах хүрээ нь зарим аймаг, дүүрэг болон томоохон  тариалан  бүхий  сум, аж ахуй мэргэжилтэн, МСҮТ-ийн энэ чиглэлийн багш нарыг хамруулж 2 удаа 60 хүн оролцуулах,
  • “Чацаргана” хөтөлбөрийн II шатны зорилт, үйл ажиллагааны чиглэл, жимс, жимсгэний ач холбогдол, техник, технологийн тухай хэвлэл мэдээллийн сурталчилгааг өргөжүүлж, тогтмолжуулàõ
  • Холбооны “www. chatsargana.mn” шинэчилсэн веб сайтыг мэдээллийн санг өргөжүүлж, байнгын ажиллагаатай байлгах, Цахим мэдээллийн сүлжээ үүсгэж салбар холбоо, гишүүд, дэмжигчидтэй харилцааг тогтмолжуулах,

Гурав : Боловсруулах ба судлан хэрэгжүүлэх ажил

Жимс жимсгэний тариалан, үйлдвэрлэл эрхлэгчдийг татвар, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжүүлэхтэй холбогдох санал боловсруулж тавьж шийдвэрлүүлэхээр ажиллах,

“Чацаргана”хөтөлбөрийн хэрэгжилт, төслөөр суулгац олголт, үржүүлэг болон аж ахуйн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр зээл олгогдсон  аж ахуйн нэгж, иргэдийг үйл ажиллагаанд зарим аймагт мониторинг хийх, таримал жимсний нэр төрөл, тариалалт, үйлдвэрлэл   эрхлэлтийн байдалд үзлэг, тооллогыг бүх аймаг, сум, дүүрэгт орон нутагтай хамтран хийх,

Чацаргана болон бусад жимс жимсгэний үржүүлгийн аж ахуй, нэгж, байгууллагын эх цэцэрлэгт хянан баталгаа хийх журмыг боловсруулж батлуулан мөрдүүлэх,

Чацаргана, бусад жимс, жимсгэний á¿òýýãäýõ¿¿íèé çàðèì  стандартыг шинэчлэõ, шинээр боловсруулах, /÷ацарганы цэвэр шүүс,ундаа , чанамал, болон чавга, гүзээлзгэний жимсíèé стандарт/

Монгол улсын Засгийн газрын“Чацаргана” хөтөлбөрт тусгагдсан “Чацаргана судлалын үндэсний төв”-ийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлийн төсөл боловсруулж холбогдох яам, байгууллагын санал авч Засгийн газарт оруулахад бэлтгэх,

îíãîë îðîíä  æèìñ, æèìñãýíèé салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулж салбарын “Нэвтэрхий толь” áэлтгýж хэвлүүлэх,

Чацарганы жимс, цэвэр ба өтгөрүүлсэн шүүсийг хатаах,  хадгалах хугацааг уртасгах, тогтворжуулалтын талаар судалгаа туршилт хийлгэх,

Увс аймагт Чацаðганы хортон шавьжтай тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх,

Чацаðгана, жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр, цехид байх лабораторид шаардагдах багаж, эм урвалж, òàâèãäàõ ¿íäñýí øààðäëàãûí үлгэрчилсэн заавар, жагсаалт гаргаж  мөрдүүлэх,

Чацаðганы жимс түүний бүтээгдэхүүнийг экспортод гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах асуудал, тавигдах шаардлагын тухай зөвлөìж боловсруулах, сургалт хийх,

“Чацаðганы шинж чанар, найрлага” төсөл хэрэгжүүлж жимс, түүний зарим бүтээгдэхүүнд нарийвчилсан шинжилгээ хийж баталгаажуулах,

Жимс жимсгэний салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн зөвлөл буюу зөвлөх үйлчилгээний баг бүрдүүлж ажиллах,

“Чацаргана” хөтөлбөрт заагдсан зарим чиглэл сэдвээр инновацийн төсөл бичиж хэрэгжүүлэх талаар холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх,

Байгаль орчиныг хамгаалах чиглэлээр чацаргана тариалалтыг өргөжүүлэх асуудлаар холбогдох яам, газруудад санал тавьж хамтран ажиллах,

 

МОНГОЛЫН ЖИМС ЖИМСГЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОЛБОО