Холбооны гишүүний давуу тал
ТА МАНАЙ ГИШҮҮН БОЛСОНООР:
- МЖЖҮХолбооны бүх гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх, Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох
- Бизнесийн орчинд тулгамдаж байгаа асуудлаар дуу хоолойгоо холбоогоор дамжуулан төр засагт хүргэх, эрх ашгаа хамгаалуулах
- Холбооны зөвлөх баг, мэргэжилтний үйлчилгээг (агротехнологи, техник технологи мөрдөх сонгох, төсөл боловсруулах, судалгаа туршилт хийх зэрэг), мөн салбарын чиглэлээр сургалт авах
- Тэргүүн ээлжинд мэдээ мэдээлэл авах, Холбооноос болон холбогдох гадаад дотоодын байгууллагуудаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд (сургалт семинар, хурал зөвлөлгөөн, үзэсгэлэн худалдаа зэрэг) оролцох, хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлэх
- Холбооны веб сайтыг ашиглан өөрийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлуулах, мэдээ мэдээллээ дамжуулах
ГИШҮҮНЧЛЭЛИЙН АНГИЛАЛ БА ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
Холбооны гишүүн нь:
- Байгууллага
- Иргэн гэсэн ангилалтай байна.
МЖЖҮХолбооны дүрмийн 6.4-т зааснаар: Гишүүн байгууллага, иргэн холбоонд жилд нэг удаа татвар төлөх ба жилийн татварын хэмжээг МЖЖҮХ -ны Удирдах зөвлөл тогтоосноор мөрдөнө.
Татварын хэмжээ:
Иргэн - 50 000 төгрөг
Хоршоо, нөхөрлөл, ТББ – 150 000 - 200 000 төгрөг
АА-н нэгж – 250 000 - 300 000 төгрөг
ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХЭД МӨРДӨХ ЗААВАР, ЖУРАМ
Гишүүнээр элсэх хүсэлтийг дараах хэлбэрээр бүрдүүлж өгөх боломжтой.
- Холбооны вэб сайтад онлайнаар бүртгүүлэх
- Холбоон дээр биечлэн ирж бүрдүүлэх
Хүсэлтээ бичгээр гаргаж, татвараа төлсөн өдрөөс гишүүний эрх үүснэ.
- Гишүүний хүсэлтийг зохих асуултуудын дагуу үнэн зөв бөглөж, холбогдох материал бүрдүүлэлтийг гүйцээснээр гишүүдийн мэдээллийн баазад бүртгэл хийгдэнэ.
- Тухайн компанийн хаяг байршил, утас, цахим шуудан зэрэг шаардлагатай мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд mongolfruits@gmail.com, 70166339 дугаарт хандаж өөрчлөлтийг тухай бүр бүртгүүлнэ.
- МЖЖҮХолбооны дүрмийн 7.2.5-д заасны дагуу гишүүнчлэлийн татвараа жил бүр төлнө.
- Мөн МЖЖҮХолбооноос зохион байгуулах ОУ-ын болон дотоодын томоохон төвлөрсөн арга хэмжээ, үр ашигтай төсөл хэрэгжүүлэх зэрэгт хандив тусламж үзүүлж болно.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
* Гишүүнээр элсэх хүсэлт /анкет/
* Төлбөр төлсөн баримт /ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК - Данс: 2911001300
Нэр: Монголын ЖЖҮ холбоо

