ОУ-ын Чацарганы холбооны X хурал боллоо.

Ерөнхий мэдээлэл

Олон улсын чацарганы холбоо (ISA) нь хоёр жил тутам дэлхий дахинд чацарганы салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч, бодлого тодорхойлогчдыг хамруулан онол, практикийн бага хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Монголын Жимс, Жимсгэний Үндэсний Холбоо 2011 онд уг холбоонд гишүүнээр элсэж, цагаасаа хойш тогтмол оролцож ирсэн. Өмнө нь Цинхай (2011), Подстам (2013), Шинэ Дели (2015), Тайюань (2018) зэрэг хотуудад 6–36 төлөөлөлтэйгээр оролцож байсан.

ISA2025 хурлын тухай

Энэ удаагийн 10 дахь хурлыг “Чацарганы инноваци: Экологи, шим тэжээл, хүний эрүүл мэнд” сэдвийн дор 2025 оны 9-р сарын 1-4-нд БНХАУ-ын Өвөр Монголын Ордос хотод зохион байгууллаа.

Хурлын хамтран зохион байгуулагчид:

- Өвөр Монголын Ордос хотын Усны нөөцийн газар

- Өвөр Монголын Ордос хотын Чацарганы холбоо

- ISA-гийн Хятадын аж ахуйн нэгжийн хороо

Бидний оролцоо

Төлөөлөгчид

Бид энэ хуралд Холбооны тэргүүн Д.Насанжаргал, дэд тэргүүн П.Учралаар ахлуулан "Чацарганы кластер" нэрийн дор нэгдэн оролцсон. Чацарганы кластерийн Удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн ЭЗХ-ийн захирал Х.Цэвэлмаа, УЗГ, ШУТИС-ийн ТТТСТ-ийн захирал Г.Чимэд-Очир, кластерын сургагч Э.Уранчимэг нар болон Увс хүнс, Еден, Хуба Хаяа, ТЭСО зэрэг үйлдвэрийн нийт 14 хүний төлөөлөл оролцлоо. 

Илтгэл

- ЭЗХ-ийн захирал, МУИС-ийн профессор, доктор Х.Цэвэлмаа “Value Chain Analysis of Fruit and Berries in the Western Economic Region” сэдвээр

- Увс Хүнс ХК-ийн Стратеги, төлөвлөлт, инновацийн захирал З.Цэцэгсувд “Exploring Geographical Indication: The Seabuckthorn Access Case” сэдвээр

илтгэлүүд тавьж оролцогчдоос өндөр үнэлгээ авсан.

Бүтээлийн хураангуй

“Value Chain Analysis of Fruit and Berries in the Western Economic Region” МУИС, Х.Цэвэлмаа

"Determining the Degree of Seabuckthorn Seed Crushing with a Seed Crushing Device" ШУТИС, МТС Х.Гангэрэл, Г.Чимэд-Очир, П.Өлзийсайхан нарын

"Technological Development and Evaluation of Rosehip (Rosa Canina) Tea Supplement with Seabuckthorn (Hippophae rhamnoides) seeds" ШУТИС, ТС Д.Лхагвадолгор

"Physico-chemical Analysis of Mayonnaise Supplemented with Cultivated Seabuckthorn Seeds" ШУТИС, Дарханы ТС Н.Болорцэцэг, Э.Итгэлсайхан нарын

"Primary Assessment of the Genetic Diversity of Seabuckthorn (Hippophae rhamnoides L.) in Mongolia" ХААИС, АЭС Д.Дорждэрэм, Б.Нинж, Д.Хандсүрэн нарын

Biochemical Characteristics of Seabuckthorn (Hippophae rhamnoides L.) Fruit from Cultivars and Wild populations in Mongolia" УГТХ Д.Гантуяа, Г.Уртнасан нарын

"Species and Distribution of Seabuckthorn Pests in Mongolia" УХХ Б.Мөнхцэцэг, Ч.Чулуунжав нарын

"Research on Distribution, Damage and Detection of Parasite seabuckthorn fly (Rhagoletis batava Hering)  УХХ Г.Ганчимэг, Б.Мөнхцэцэг нарын

"Preliminary Study of the Clonal Propagation of Elite Seabuckthorn (Hippophae rhamnoides L.) Individuals  for Selective Breeding in Mongolia" Солногос-Монголын Ногоон хэрэм төсөл Ц.Ундрахжаргал нарын

Постер илтгэл

- Чацарганы кластерын танилцуулга

- Чацарганы тосны Кодексын стандарт боловсруулах ажлын танилцуулга

- "Determining the Degree of Seabuckthorn Seed Crushing with a Seed Crushing Device" ШУТИС, МТС Х.Гангэрэл, Г.Чимэд-Очир, П.Өлзийсайхан нарын

Дүгнэлт

Хуба Хаяа, Еден, Увс Хүнс, Шар доктор зэрэг үйлдвэрүүд бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, олон улсын оролцогчдод танилцуулсан бөгөөд МЖЖҮХолбоо ОУЧхолбоотой цаашдаа улам өргөн хүрээтэй хамтран ажиллахаа илэрхийлэн Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

ISA2025 хурлын үеэр Монголын төлөөлөл өргөн хүрээтэй, үр дүнтэй оролцож, олон улсын тавцанд өөрийн байр сууриа бататгалаа. Ийнхүү эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, стандарт, инновацийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, туршлага солилцох боломжуудыг нээсэн нь Монголын чацарганы салбарын хөгжлийн хувьд чухал алхам боллоо.

Дэмжлэг, талархал

Арга хэмжээнд оролцсон нийт оролцогчид болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Европын холбооны санхүүжилттэй “Монголын гадаад худалдааг хөгжүүлэх төсөл”-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.