ОУ-ын Чацарганы холбооны X хурал 2025 онд болно.

Монголын жимс жимсгэний үндэсний холбоо нь 2011 онд Олон улсын чацарганы холбооны гишүүн болж түүнээс хойш байнгын хамтын ажиллагаатай байж уг холбооноос зохион байгуулдаг чацарганa судлалын эрдэм шинжилгээний хурлуудад (2011 онд  БНХАУ-ын Цинхай мужийн Шининь хотод, 2013 онд ХБНГУ-ын Подстам хотод, 2015 онд БНЭУ-ын Шинэ Дели хотод, 2018 онд БНХАУ-ын Шаньси мужийн Тай Юань хотод) эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэй 10 гаруй илтгэл тавьж амжилттай оролцож ирсэн бөгөөд 2024 онд ТУЗ-д дэд тэргүүн П.Учралыг санал болгон сонгуульд оролцон өөрийн улсын төлөөлөлтэй болсон билээ.

2024 онд Монгол оронд шинжлэх ухааны үндэслэлтэй жимс жимсгэний салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд бид “Азийн бүс нутагт чацаргана болон бусад жимс жимсгэний зах зээлийг хөгжүүлэх нь” Азийн жимсгэнэ - 2024 ОУ-ын Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, Герман, Непал, Пакистан, ОХУ, БНХАУ, Казакстан, Киргизстан, Латви зэрэг орнуудаас 36 төлөөлөгч оролцсоны дотор ОУ-ын Чацарганы холбооны дэд ерөнхийлөгч Томас Мойрсел, ерөнхий нарийн бичгийн дарга Жан Бин, УЗГ Ю.Зуберев, П.Учрал нар, дотоодын 120 гаруй төрийн байгууллага, эрдэмтэн, судлаач, салбарт ажиллагсдийн өргөн төлөөлөлтэй бүс нутгийн экосистем, эдийн засгийг хөгжүүлэх, салбарын ололт амжилт, туршлага, бэрхшээл, мэдээллийг хуваалцсан 30 гаруй илтгэл хэлэлцүүлсэн өргөн хүрээтэй арга хэмжээ болсон. 

2025 оны 9-р сард ӨМӨЗО-ны Ордос хотод Х хурал болохтой холбоотой ОУЧХ-ноос урилга ирүүлжээ. Иймээс та бүхнийг энэ арга хэмжээнд ач холбогдол өгөн илтгэлээ цаг хугацаанд нь шаардлагын дагуу илгээн идэвхтэй оролцохыг уриалж байна.

Ирсэн урилга болон орчуулгыг хавсралтаар хүргүүлж байна.

Урилга /монгол хэлээр/: Энд дарна уу.

Бүртгэлийн хуудас: Энд дарна уу.

Урилга /англи хэлээр/: Энд дарна уу.