Холбооны гишүүний давуу тал

ТА МАНАЙ ГИШҮҮН БОЛСОНООР: 

  • МЖЖҮХолбооны бүх гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх, Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох
  • Бизнесийн орчинд тулгамдаж байгаа асуудлаар дуу хоолойгоо холбоогоор дамжуулан төр засагт хүргэх, эрх ашгаа хамгаалуулах
  • Холбооны зөвлөх баг, мэргэжилтний үйлчилгээг (агротехнологи, техник технологи мөрдөх сонгох, төсөл боловсруулах, судалгаа туршилт хийх зэрэг), мөн салбарын чиглэлээр сургалт авах
  • Тэргүүн ээлжинд мэдээ мэдээлэл авах, Холбооноос болон холбогдох гадаад дотоодын байгууллагуудаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд (сургалт семинар, хурал зөвлөлгөөн, үзэсгэлэн худалдаа зэрэг) оролцох, хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлэх
  • Холбооны веб сайтыг ашиглан өөрийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлуулах, мэдээ мэдээллээ дамжуулах

ГИШҮҮНЧЛЭЛИЙН АНГИЛАЛ БА ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Холбооны гишүүн нь:

  • Байгууллага
  • Иргэн гэсэн ангилалтай байна.

МЖЖҮХолбооны дүрмийн 6.4-т зааснаар: Гишүүн байгууллага, иргэн  холбоонд жилд нэг удаа  татвар төлөх ба  жилийн татварын хэмжээг МЖЖҮХ -ны Удирдах зөвлөл тогтоосноор мөрдөнө.

Татварын хэмжээ:

         Иргэн - 50 000 төгрөг

         Хоршоо, нөхөрлөл, ТББ – 150 000 - 200 000 төгрөг

         АА-н нэгж – 250 000 - 300 000 төгрөг

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХЭД МӨРДӨХ ЗААВАР, ЖУРАМ

Гишүүнээр элсэх хүсэлтийг дараах хэлбэрээр бүрдүүлж өгөх боломжтой.

  • Холбооны вэб сайтад онлайнаар бүртгүүлэх
  • Холбоон дээр биечлэн ирж бүрдүүлэх

 Хүсэлтээ бичгээр гаргаж, татвараа төлсөн өдрөөс гишүүний эрх үүснэ.

  • Гишүүний хүсэлтийг зохих асуултуудын дагуу үнэн зөв бөглөж, холбогдох материал бүрдүүлэлтийг гүйцээснээр гишүүдийн мэдээллийн баазад бүртгэл хийгдэнэ.
  • Тухайн компанийн  хаяг байршил, утас, цахим шуудан зэрэг шаардлагатай  мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд  [email protected], 70166339 дугаарт хандаж өөрчлөлтийг тухай бүр бүртгүүлнэ.
  • МЖЖҮХолбооны дүрмийн 7.2.5-д заасны дагуу гишүүнчлэлийн татвараа жил бүр төлнө.
  • Мөн МЖЖҮХолбооноос зохион байгуулах ОУ-ын болон дотоодын томоохон төвлөрсөн арга хэмжээ, үр ашигтай төсөл хэрэгжүүлэх зэрэгт хандив тусламж үзүүлж болно.       

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

* Гишүүнээр элсэх хүсэлт /анкет/ 

* Төлбөр төлсөн баримт /ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК - Данс: 2911001300

                                                                                                                      Нэр: Монголын ЖЖҮ холбоо

 

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ИРГЭНИЙ БҮРТГЭЛ