Холбооны гишүүний давуу тал

 ТА МАНАЙ ХОЛБООНЫ ГИШҮҮН БОЛСОНООР:

  • МЖЖҮХолбооны бүх гишүүдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх, Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох
  • Бизнесийн орчинд тулгамдаж байгаа асуудлаар дуу хоолойгоо холбоогоор дамжуулан төр засагт хүргэх, эрх ашгаа хамгаалуулах
  • Холбооны зөвлөх баг, мэргэжилтний үйлчилгээг (агротехнологи, техник технологи мөрдөх сонгох, төсөл боловсруулах, судалгаа туршилт хийх зэрэг), мөн салбарын чиглэлээр сургалт авах
  • Тэргүүн ээлжинд мэдээ мэдээлэл авах, Холбооноос болон холбогдох гадаад дотоодын байгууллагуудаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд (сургалт семинар, хурал зөвлөлгөөн, үзэсгэлэн худалдаа зэрэг) оролцох, хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчлүүлэх
  • Холбооны веб сайтыг ашиглан өөрийн компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлуулах, мэдээ мэдээллээ дамжуулах

ГИШҮҮНЧЛЭЛИЙН АНГИЛАЛ БА ТАТВАРЫН ХЭМЖЭЭ

Холбооны гишүүн нь:  - Байгууллага

                                - Иргэн гэсэн ангилалтай байна.

МЖЖҮХолбооны дүрмийн 6,4 зааснаар Гишүүн байгууллага, иргэн  холбоонд жилд нэг удаа  татвар төлөх ба  жилийн татварын хэмжээг МЖЖҮХ -ны Удирдах зөвлөл тогтоосноор мөрдөнө.

Татварын хэмжээ:

  •    Иргэн - 50 000 төгрөг
  •    Хоршоо, нөхөрлөл, ТББ – 150 000 - 200 000 төгрөг
  •    АА-н нэгж – 250 000 - 300 000 төгрөг

ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХЭД МӨРДӨХ ЗААВАР, ЖУРАМ

Гишүүнээр элсэх хүсэлтийг дараах хэлбэрээр бүрдүүлж өгөх боломжтой.

  • Холбооны вэб сайтад онлайнаар бүртгүүлэх
  • Холбоон дээр биечлэн ирж бүрдүүлэх

 Хүсэлтээ бичгээр гаргаж, татвараа төлсөн өдрөөс гишүүний эрх үүснэ.

  • Гишүүний хүсэлтийг зохих асуултуудын дагуу үнэн зөв бөглөж, холбогдох материал бүрдүүлэлтийг гүйцээснээр гишүүдийн мэдээллийн баазад бүртгэл хийгдэнэ.
  • Тухайн компанийн  хаяг байршил, утас, цахим шуудан зэрэг шаардлагатай  мэдээллүүд өөрчлөгдсөн тохиолдолд  [email protected], 70166339 дугаарт хандаж өөрчлөлтийг тухай бүр бүртгүүлнэ.
  • МЖЖҮХолбооны дүрмийн 7.2.5-д заасны дагуу гишүүнчлэлийн татвараа жил бүр төлнө.
  • Мөн МЖЖҮХолбооноос зохион байгуулах ОУ-ын болон дотоодын томоохон төвлөрсөн арга хэмжээ, үр ашигтай төсөл хэрэгжүүлэх зэрэгт хандив тусламж үзүүлж болно.   
  • Гишүүн байгууллагууд өөрийн вэб сайт дээр МЖЖҮХолбооны логог байршуулж сайтыг холбож оруулах.    

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Гишүүнээр элсэх хүсэлт /анкет/ 
  • Байгууллагын гэрчилгээний хуулбар
  • Төлбөр төлсөн баримт /ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК - Данс: 2911001300

                                                                                                                  Нэр: Монголын ЖЖҮ холбоо

  • Байгууллагын лого /500*500 pixel, фонгүй, psd  өргөлттэй, файлаар/
  •  Байгууллагын танилцуулга  /А4 хэмжээтэй  word эсвэл PDF файл/

БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ХҮСЭЛТ