ОЛОН УЛСЫН ЧАЦАРГАНЫ ХОЛБООНЫ IX ЧУУЛГА УУЛЗАЛТ (ISA-2020)
Хүндэт салбар нэгт нөхөд өө:
Олон улсын чацарганы холбооны IX чуулга уулзалт (ISA-2020) нь Грек Улсын Салоники хотод 2020 оны 5 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Тус чуулга уулзалт нь манай холбооны түүхэнд анх удаа Hippophae-ийн гарал үүслийн түүх эхэлсэн газар болох Грек Улсад зохион байгуулагдах гэж байгаа билээ. Цаг уурын таатай нөхцөл, орчин үеийн агротехнологи нь Грек улсын чацарганы салбарт гайхамшигтай амжилтуудыг авчирсан. Тэнд сүүлийн хэдэн жилийн дотор огт юу ч үгүй байсан чацарганы талбайнууд 200 гаруй га хүртлээ томорч, өндөр үр өгөөжтэй, онцгой амт шимттэй чацаргана бий болсон юм.
Чуулга уулзалтыг зохион байгуулах хороо нь таныг манай холбооны хамгийн чухал арга хэмжээнд оролцож, сонгон үржүүлэг, тариалалт, боловсруулалт, эм зүй, маркетинг зэрэг холбогдох салбаруудын сүүлийн үеийн дэвшилтэт ололт амжилтуудтай танилцахыг урьж байна.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Энэхүү чуулга уулзалт нь Олон улсын чацарганы холбоо (International Seabuckthorn Association (ISA)-ны ивээл дор явагдаж байгаа болно.
Зохион байгуулагч: HIPPOPHAE HELLAS S.A. G.P.,Грек улс Фессали их сургууль, Грек улс
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ОГНОО БОЛОН ГАЗАР Чуулга уулзалт нь 2020 оны 5 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд Гранд Хотел Палас (Grand Hotel Palace), 305 Монастириу гудамж, Салоники, Грек улсад зохион байгуулагдана. Зохион байгуулагдах газрын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараахь хаягаар авна уу: www.theluxuryhotels.gr
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН СЭДЭВ Өөрчлөгдөж буй уур амьсгалын орчин дахь чацаргана - шинэ сорилт, технологи, хэтийн төлөв
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ЗОРИЛГО
• Чацарганы судалгааны дэвшилтэт ололт амжилтын талаарх мэдээлэл солилцох
• Чацарганы ач холбогдлын талаарх шинэ мэдлэг, мэдээллийг сурталчлах
• Чацарганатай холбоотой судалгаа, арилжааны чиглэлээр урт хугацааны стратеги болон хамтын ажиллагааны түншлэлийг хөгжүүлэх
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД 1. Чацарганы олон улсын хамтын ажиллагааны стратеги:
- нийтийн хэрэгцээнд зориулагдах чацарганы генийн сан - чацарганы талаарх олон улсын хамтын ажиллагааг өргөтгөх арга зам 2. Чацарганы ургац хураалт болон хэрэглээ:
- чацарганыг тариалах технологи - чацарганыг хураах технологи - чацарганы боловсруулалт ба маркетинг - чацарганыг хоол тэжээл ба эм зүйд ашиглах 3. Ойжуулалт, экологийн нөхөн сэргээлт:
- чацарганыг хөрс хамгаалалтад ашиглах бодит үр дүн - чацарганыг ойжуулалтад ашиглах, жимсний худалдааны эх үүсвэр болгох - дэлхийн өөрчлөгдөж буй цаг агаарын нөхцөлд чацарганы соортууд тэсвэртэй ба
тохиромжтой эсэх
ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ХЭЛ - Чуулга уулзалтын албан ѐсны хэл англи хэл байна.
ЦАГИЙН ХУВААРЬ
2020.02.29 Илтгэлийн хураангуйг хүлээн авах эцсийн хугацаа 2020.04.25
Бүртгүүлэх, аяллын захиалга өгөх эцсийн хугацаа 2020.05.25-28 Чуулга уулзалт
2020.05.25 Бүртгэл ба байрлалт, зохион байгуулах хорооны хурал, ISA удирдах
зөвлөлийн хурал 2020.05.26 Нээлтийн ѐслол, нэгдсэн хуралдаан, эрдэм шинжилгээний илтгэлүүд, хүлээн
авалт 2020.05.27 Эрдэм шинжилгээний илтгэлүүд, групп хэлэлцүүлэг, хаалтын арга хэмжээ
2020.05.28 Тухайн бүс нутгийн аж ахуйтай танилцах аялал
2020.05.29 Чуулга уулзалтын дараах аяллууд
БАЙРШИЛ: Чуулга уулзалтын эрдэм шинжилгээний хэсэг нь Салоники хотод болно. Техникийн аялал нь Салоники хотын ойр хавь аж ахуйн нэгжүүдээр зохион байгуулагдана. Чуулга уулзалтын дараах аяллууд нь хэд хэдэн чиглэлээр зохион байгуулагдана.
Цаг агаар Таван сарын сүүлээр Салоники бүс орчимд дулааны дундаж хэм +25 °C байдаг ба зарим үед +30 °C хүрдэг. Эгейн далай нь +25 °C хэм. Ихэнх өдрүүд нартай байдаг, гэхдээ зарим үед бороо орох нь бий.
Цаг - Орон нутгийн цаг нь Гринвичийн цагаас +2 цаг.
Цахилгаан - 220 вольт, 50 Hz, 2 шонтой дугуй залгуур.
Валют ба банк - Орон нутгийн валют - евро.
Дэлгүүр - Супермаркетууд ерөнхийдөө 08.00 - 21.00 хооронд долоо хоногийн 7 өдөр ажилладаг.
АЯЛЛЫН МЭДЭЭЛЭЛ Салоники хот олон улсын нисэх онгоцны буудалтай. Нисэх онгоцны буудлаас уулзалт болох газар хүртэл такси авах эсвэл No111 дугаарын автобусаар явна.
БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ Чуулга уулзалтын хураамжийн тариф дараахь байдлаар байна:
- 350 Eвро - арилжааны оролцогч; - 300 Eвро - эрдэм шинжилгээний оролцогч; - 150 Eвро - дагалдан яваа хүн. Чуулга уулзалтын бүртгэлийн хураамжийг бэлэн мөнгөөр бүртгэл дээр төлөх, эсхүл чуулга уулзалтын өмнө шилжүүлж болно.
Арилжааны оролцогчийн* бүртгэлийн хураамжид шинжлэх ухааны хөтөлбөрүүдийн бүх арга хэмжээнд оролцох боломж болон өөрсдийн сурталчилгааны материал тараах боломж багтсан. - нээлтийн ѐслолд оролцох; - бүх хуралдаанд оролцох; - сурталчилгааны материалаа танилцуулах; - чуулга уулзалтын хүлээн авалтад оролцох; - чуулга уулзалтын программ, илтгэлүүдийн эмхтгэл, бичиг хэргийн хэрэгсэл гэх мэт
зүйлс агуулсан чуулга уулзалтын багц; - өглөөний болон өдрийн цай/кофе; - аудио болон үзэх төхөөрөмж; - уулзалтын өрөө; - техникийн аялалд оролцох; - нэрийн зүүлт. * Арилжааны оролцогчид арга хэмжээг ивээн тэтгэх уян хатан саналыг санал болгож байна.
Эрдэм шинжилгээний оролцогчийн бүртгэлийн хураамжид шинжлэх ухааны хөтөлбөрүүдийн бүх арга хэмжээнд оролцох боломж багтсан болно: - нээлтийн ѐслолд оролцох; - бүх хуралдаанд оролцох; - техникийн аялалд оролцох; - чуулга уулзалтын хүлээн авалтад оролцох; - чуулга уулзалтын программ, илтгэлүүдийн эмхтгэл, бичиг хэргийн хэрэгсэл гэх мэт
зүйлс агуулсан чуулга уулзалтын багц; - өглөөний болон өдрийн цай/кофе; - аудио болон үзэх төхөөрөмж; - нэрийн зүүлт.
Дагалдан яваа хүний бүртгэлийн хураамжид доорх зүйлс багтана: - чуулга уулзалтын хүлээн авалтад оролцох; - техникийн аялалд оролцох; - нэрийн зүүлт.
/Бүртгэлийн хураамжид байр, хоол, чуулга уулзалтын дараах аяллын зардал багтаагүй болно./

 

ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙГ ӨГӨХ ЖУРАМ
Илтгэлийн хураангуйг өгөх сүүлийн хугацаа 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр.
Илтгэлийн хураангуйг доорх цахим хаягаар ажлын албанд илгээнэ: nikos.doukas@hippophae.net, isa2020paper@126.com
- Хүлээн авсан тухай мэдэгдлийг зохиогчдод 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор илгээнэ. Ирүүлсэн илтгэлийн хураангуйг хянан үзэж, хүлээн авсан бүх илтгэлүүдийн хураангуйг чуулга уулзалтын хурлын материалд нийтэлнэ. Хурлын материал нь чуулга уулзалтын өмнө хэвлэмэл болон CD хэлбэрээр тараагдана. - Эрдэмтэдийн зөвлөл нь тогтсон хугацаанаас хойш ирүүлсэн, эсхүл журмын дагуу бус бэлдсэн
илтгэлийн хураангуйгаас татгалзах эрхтэй. - Илтгэлийн хураангуй нь Times New Roman 12 фонтыг ашиглан A4 форматын цаасан дээр англи хэлээр нэг хуудаснаас хэтрэхгүй бичсэн байна. Бичгийг нэгийн зайтай (single-spaced) зүүн захаас 3 см, бусад захаас 2 см зайтай байрлуулж, өргөнөөр нь тэгшилнэ. - Гарчгийг тодруулсан том үсгээр бичиж (Times New Roman 14 фонт), голд нь байрлуулсан
байна.
GLOBAL CLIMATE CHANGES AND SEABUCKTHORN
- Зохиогчийн нэрийг гарчгийн нэрээс нэг хоосон мөрөөр тусгаарлана. - Зохиогчийн нэр, овгийг голд нь тодотгосон хэвтээ (bold Italic) байдлаар бичих ба нэр овог гэсэн
дараалалтай байна.
Yury A. Zubarev1, Joerg-Thomas Moersel2 - Дараагийн голлосон мөрөнд ажлын газрын нэр, хаяг, хот, улс, утас, факсын дугаар болон бусад
нэмэлт мэдээлэл байна. Цахим хаягийг дараагийн мөрөнд бичнэ.
1LRIHS Zmeinogorskiy Tract 49, 656045 Barnaul, Russia niilisavenko@hotbox.ru 2TU Berlin Gustav-Meyer-Allee 25, 13355 Berlin, Germany thomas.moersel@ubf-research.com - Зохиогчдын нэрсийг доорх эхээс нэг хоосон мөрөөр тусгаарлана. Бичгийн найруулгын хэв маяг
чөлөөт байж болно. - Төгсгөлд түлхүүр үгс байх буюу хамгийн их нь 6-8 үг байна.
ЗУРАГТ ХУУДСАН ТАНИЛЦУУЛГА
Зурагт хуудсан танилцуулга /постер/ нь дараахь зүйлийг агуулна: - Нэр - Зохиогчийн нэр - Хураангуй - Судалгааны зорилго болон зорилт - Туршилтын материал болон арга зүй - Гол дүгнэлт - Гол лавлагаа хийсэн эх үүсвэрүүд
Зурагт хуудас /постер/ танилцуулж буй хүн бүрд 90 х 120 см-ийн хэмжээтэй нэг ширхэг самбар оногдоно.
 
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Нэмэлт мэдээллийг зохион байгуулах хорооны дараах хаягаар авч болно. Үүнд:
nikos.doukas@hippophae.net - Nikolaos Doukas; isa2020@126.com – Bin Zhang; niilisavenko@yandex.ru – Yurii Zubarev.