Гишүүн байгууллага

UFC

UFC

“Хөрс Авто Сервис “ ХХКомпани нь 1990 онд Барилгын Инженер Хайгуулын “Болор “ Хоршоо нэртэйгээр байгуулагдаж 1996 оноос “Хөрс “ АвтоСервис “ ХХКомпани болон өргөжсөн. Ховд, Увс, БаянӨлгий, Баянхонгор, Завхан, Архангай, Говь-Алтай аймгуудад салбаруудтай.

Үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл :

  • - Нефть импортлох, Шатахуун,Тослох материалын борлуулалт, ШТСтанц ажиллуулах
  • - Хөрс худалдааны төв
  • - Авто сэлбэг, моторын тос, автомашины худалдаа
  • - Барилгын Инженер хайгуулын судалгаа
  • - Улс хоорондын ачаа тээвэр
  • - Аялал жуулчлал
  • - Валютын арилжаа

Үндсэн хөрөнгө 1.298.604.722.05 сая төгрөг, эргэлтийн хөрөнгө 1.375.106.942.75 сая төгрөг. Дүрмийн сан 1.726.665.600 / Нэг тэр бум долоон зуун хорин зургаан сая зургаан зуун жаран таван мянга зургаан зуун / төгрөг.

Жилийн борлуулалтын орлого: Жилд дунджаар 4.340.000 / Дөрвөн тэрбум гурван зуун дөчин сая /, Цэвэр ашиг – 115800 / Нэг зуун арван таван сая найман зуун мянга /

Татварт жилд дунджаар 80-90 сая төгрөг улсын төсөвт төлдөг .

Гадаад харилцаа: ОХУ, БНХАУлс, Казакстан улсын компаниудтай хамтран ажилладаг. ОХУлсын Улъяновск хотын авто сэлбэгийн завод, Щадринск хотын автоагрегатын заводтай 1994 оноос хамтран ажиллаж, УАЗ машины сэлбэгийг импортлон борлуулдаг. ОХУ-н Омск хотын нефть боловсруулах үйлдвэр, ХБНГУ-н “ DWOIL” компани, ОХУ-н Новосибирск хотын “ ВПК-Ойл ” компаниудтай Монгол улсад нефтийн бүтээгдэхүүн импортлон борлуулах чиглэлээр гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Нефтийн үйл ажиллагааг анх 1996 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Ярант боомтоор БНХАУ-н ШУӨЗО-ны Карамай хотын нефть боловсруулах үйлдвэрээс импортлон оруулж Ховд, ГовьАлтай, Завхан, БаянӨлгий, Увс, Баянхонгор аймгуудад борлуулалт хийж хямд үнэтэй шатахуунаар хангаж байсан нь шатахууны хомсдолтой буюу дан ганц ОХУ-с хараат байдалтай үед чухал ач холбогдолтой байсан.

Ховд, Увс, БаянӨлгий, Баянхонгор,Завхан, Архангай, ГовьАлтай аймгууд 10, сумдад 9 ШТСтанц, гэрээгээр ажилладаг 20 гаруй ШТСтанц, Ховд аймгийн Булган суманд 1 сард 2000 тн шатахуун буулган шилжүүлэх хүчин чадалтай нефтийн агуулах, ГовьАлтай аймгийн Бургастайд 1 сард 1000 тн шатахуун буулган шилжүүлэх хүчин чадалтай нефтийн агуулах, Увс аймгийн Улаангом хотод 1 сард 1000 тн шатахуун буулган шилжүүлэх хүчин чадалтай нефтийн агуулах, БаянӨлгий аймгийн Цагааннуурт 1 сард 1000 тн шатахуун буулган шилжүүлэх хүчин чадалтай нефтийн агуулахтай.

Мөн нэг удаагийн рейсээр 500 тн шатахуун тээвэрлэх 30 гаруй автоцистернтэй, нийт 100 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагааявуулдаг.

Монгол улсын баруун аймгуудад авто тээврээр шатахууны хангалт хийх нь ихээхэн хүндрэлтэй. Үүнд : Байгаль цаг уур, зам харилцааны хүндрэлтэй бэрхшээлийг даван туулж зорьсон газраа очих нь компанийн хамт олон жолооч нараас ихээхэн тэвчээр хатуужил авъяас чадвар техникийн хүчин чадал шалгасан онцлогтой байдаг. Энэ бэрхшээлийг манай хамт олон даван туулж хямд үнэтэй, чанартай шатахуунаар хангаж байдаг нь орон нутгуудад ард олны гүн талархлыг хүлээж “ Хөрс “ гэдэг нэрийг алдаршуулж өгсөн.

Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны Барилгын Инженер Хайгуулын инженер геологийн судалгаа явуулах тусгай зөвшөөрөл , Байгаль орчны мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл, Газрын тос импортлон борлуулах, Улс хоорондын ачаа тээврийн тусгай зөвшөөрөлтэй байгууллага юм.

2010 онд өөрийн хөрөнгөөр СХДүүргийн 18-р хороо Москва хороололд “ Хөрс “ худалдааны төвийн зоорийн давхрыг авто гараж, авто засварын газар болгосон нь ажлын байр нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгсөн.

2010 онд Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн тусгай зөвшөөрөл авч Хөшөөтийн нүүрс тээвэрлэлтэнд 30 гаруй ажлын байраар хангах нөхцлийг бий болголоо.

2009 онд Баянхонгор ШТС -1, Говь-Алтай ШТС -1,2 , БаянӨлгий ШТС-1, Ховд ШТС-1-ийг тус тус батлагдсан зураг төслийн дагуу шинэчлэн өргөтгөж стандартын шаардлагын дагуу барьж байгуулан ашиглалтанд оруулсан.

2011 онд Ховд аймгийн төвд 500 тн багтаамжтай нефтийн агуулах, ШТСтанц барьж ашиглалтанд оруулах, мөн сумдын ШТС-дын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж ашиглалтанд оруулна. Цаашид Говь-Алтай ШТС-2, Увс ШТС-1,2, мөн агуулахыг шинэчлэн өргөтгөж барьж байгуулна.

2002 онд Найдвартай татвар төлөгч байгууллага 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 оны татварын байгууллагын өргөмжлөл, “А“ үнэлгээтэй аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй байгууллага юм. 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 оны ХАҮТанхимын шагнал ТОР-100-д өрсөлдөгч 50 аж ахуйн нэгжийн эхний 10 –д шалгарч “ Бизнесийн эрхэмсэг оршихуй “ өргөмжлөлөөр удаа дараалан шагнагдсан.

Манай компани нь ажилтан ажилчдынхаа боловсрол мэргэжлийг байнга дээшлүүлж мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг байнга анхаарч ажилладаг ба салбарын тэргүүний ажилтан 4, онц тээвэрчин 2, салбарын өргөмжлөл -3 тус тус шагнагдсан.

ХӨРС АВТОСЕРВИС “ ХХКОМПАНИЙН ЗАХИРАЛ ЧҮЛТЭМ ОВОГТОЙ ГАНТУЛГА

Захирал Ч. Гантулга Эрхүү хотын ПДС-г инженер геологи-гидрогеологич мэргэжлээр төгссөн. Инженер-геологи, гидрогеологийн магистр, эдийн засгийн ухааны доктор цолтой. Геологийн салбарын тэргүүний ажилтан, Газрын тосны салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнагдаж байсан.

1990 онд Барилгын Инженер Хайгуулын “Болор “ Хоршоог байгуулан ажиллаж 1996 оноос “Хөрс АвтоСервис “ ХХКомпани болон өргөжсөн.

Тус компани нь Барилга хот байгуулалтын яамны Барилгын Инженер Хайгуулын инженер геологийн судалгаа явуулах тусгай зөвшөөрөл , Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ, Газрын тос импортлон борлуулах тусгай зөвшөөрөлтэй байгууллага юм.

Үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл :

  • - Барилгын Инженер хайгуул,Геологийн том масштабтай зураглал, гидрогеологи, геофизикийн судалгаа
  • - Нефть импортлон ШТСтанц ажиллуулах
  • - Барилгын материалын худалдаа
  • - Авто сэлбэг, моторын тосны худалдаа
  • - Гадаад харилцаа: ОХУ, БНХАУлс, Казакстан улсын компаниудтай хамтран ажилладаг. 100-аад ажилтан, ажиллагсадтай.
  • - Дүрмийн сан -1.726.665.600 сая төгрөг

2008 онд өөрийн хөрөнгөөр СХДүүргийн 18-р хороо Москва хороололд 5472м2 талбайтай “ Хөрс “ худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулан 100 гаруй ажлын байрыг шинээр бий болгосон.

2009 онд Ховд аймгийн Булган суманд аялал жуулчлалын чиглэлээр, мөн хот хоорондын зорчигч тээврийн автобус явуулах, автомашины засвар үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа явуулж эхлээд 20 гаруй ажлын байр шинээр бий болгосон.

2002 онд Найдвартай татвар төлөгч байгууллага 2004, 2005, 2006, 2007, 2008 оны татварын байгууллагын өргөмжлөл, 2006 онд Итгэл хүлээсэн бүтээлч хамт олон, 2006 онд шилдэг захирал өргөмжлөл,“А“ үнэлгээтэй аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй байгууллага юм. 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010 оны ХАҮТанхимын шагнал ТОР-100-д өрсөлдөгч 50 аж ахуйн нэгжийн эхний 10-д шалгарч “ Бизнесийн эрхэмсэг оршихуйн дэд шагнал “ хүртсэн.

“Хөрс АвтоСервис“ ХХКомпани нь:

Ховд аймгийн төв Ховд хотод - 2, Увс аймгийн төв Улаангом хотод -2, БаянӨлгий аймгийн төв Өлгий хотод -1, Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотод -1, Завхан аймгийн төв Улиастай хотод -1, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод -1 ГовьАлтай аймгийн төв Алтай хотод -2 салбар ШТС-тай , мөн Ховд аймгийн 10 гаруй сумдад салбар ШТС-д үйл ажиллагаагаа явуулдаг.

Холбоо барих

Шуудангийн хаяг: УБ-38, Ш/Х-

Оршин байгаа хаяг: Чингэлтэй дүүрэг-1 хороо, Бага тойруу 16-24

Захирлын мэдээлэл:

Захирлын нэр: Гантулга

Захирлын утас: 324964

Бусад холбоо барих утас:

Факс: 318077

Хуудсыг түгээх үү?