Мэдээ, мэдээлэл

Жимс, жимсгэний сорт, селекци, үржүүлэгийн сургалт
2015-05-18 / Төрөл: Мэдээ, мэдээлэл

2015 оны 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд ХХААЯ, Монголын Чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ТББ, Сэлэнгийн бүсгүйчүүд ТББ, УГТХ хамтран Дарханы УГТХ дээр “Жимс, жимсгэний сорт, селекци, үржүүлэгийн сургалт”-ыг зохион байгууллаа.  

Сургалтанд ХААИС-ийн дэд профессор Ж.Ганболд, Д.Хандсүрэн, МИУС-ийн профессор Х.Цэвэлмаа нар, Буриад улсын мэргэжилтэн Елизабета Бадмаевна Жамсрановна уригдан танхимын хичээл зааж, дадлага хийлгэв. Сургалтанд нийт 28 ААН-ийн төлөөлөл, мэргэжилтнүүд хамрагдлаа.  

Хуудсыг түгээх үү?