Бидний тухай

Үйл Ажиллагааны Чиглэл

Үйл Ажиллагааны Чиглэл

МЧТҮҮХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

/Chatsargana.mn/

 

Монголын чацаргана  жимс жимсгэнэ тариалагч, үйлдвэрлэгчид болон сонирхогч, дэмжин хэрэгжүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Монголын чацаргана тариалагч,үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа шинэон, гарах гэж байгаа  Морин жилийн  мэндчилгээ дэвшүүлье.

          Тодорхой шалтгааны улмаас энэхүү цахим хуудсаараа  Та бүхэндээ цаг тухайд нь шинэ мэдээлэл хүргэж бас санал бодлоо солилцож чадаагүй ирсэндээ хүлцэл эрж цаашид  энэ хуудас “амьд хэл” байх болно гэдгийг амлаж байна.

 Монгол улсын засгийн газрын “Чацаргана” хөтөлбөр хэрэгжиж ирснээс хойш өдий хүртэл Салбарын яамныхаа бодлого, дэмжлэгтэй нилээд ажил амжуулсныг та бүхэндээ мэдээллэхэд таатай байна. Багацлан базаж  хэлбэл 2010 оноос өнөө хүртэл сургалт, сурталчилгаа, судалгаа явуулах, стандарт агротехнологи ба үйлдвэрлэлийн технологийн баримт бичиг боловсруулан  баталгаажуулж мөрдүүлэх, шийдвэрлэх болон зохион байгуулах ажлыг төлөвлөн салбарын яам, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалт, төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гишүүд дэмжигчидтэйгээ хамтран хэрэгжүүлэх  зэрэг олон чиглэлээр ажиллаа.

 

СУРГАЛТ:

Өнгөрсөн хугацаанд анхан шатны сургалтыг баруун, хангай, төвийн бүсээр 3 удаа, 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, томоохон 3 суманд нийт 30 гаруй удаа хийж 3500-аад хүн, “Органик чацаргана” сургалтыг 5 бүсэд хийж 500-аад хүн, “Жимс жимсгэний хортон шавьжтай тэмцэх, урьдчилан сэргийлэх” сургалтыг 2 бүс болон Улаангом хотод хийж 360-аад хүн, “Сургагч багш” бэлтгэх сертифекатийн  сургалтыг 1 удаа хийж 28 хүнийг хамруулахын зэрэгцээ манайд хэрэгжиж байгаа төслүүдтэй хамтарсан сургалт 6 удаа хийсэн байна. Энэ оноос ШУТИС-тай хамтран чацарганы жимсийг боловсруулах технологийн сургалтыг хийж эхлээд байна.

Хуудсыг түгээх үү?