Бидний тухай

МЧТҮҮХ-ны Танилцуулга

      “Монголын брэнд- Чацаргана” үндэсний зөвлөлгөөнд оролцогчдын санаачилгаар 2007 оны 9 дүгээр сарын 26-ны   өдөр  “Монголын чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо ” /МЧТҮҮХ / нэртэйгээр байгуулагдан үйл             ажиллагаагаа эхлэн явуулсан.

     Монгол улсын “Төрийн бус байгууллагын тухай” хууль, өөрийн дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллаж байна. МЧТҮҮХ-ны зорилго нь: “Монгол оронд чацаргана болон бусад жимс жимсгэний тариалалт, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өргөжүүлэх, энэ үндсэн дээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, хүн амын хүнсэн дэх жимс жимсгэний хангамжийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, улмаар энэ төрлийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад Засгийн газрын болон бусад дотоод гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй олон талт үр бүтээлтэй хамтын ажиллагаа явуулахад чиглэгдэнэ” гэж дүрмэндээ тодорхойлсон болно.

Манай холбооны гол үйл ажиллагаа  Монгол улсын Засгийн газраас 2010 онд батласан “Чацаргана” хөтөлбөрийг Салбарын Яам болон засгийн газар, орон нутгийн холбогдох байгууллага,   Төрийн бус болон , эрдэм шинжилгээ, сургалт, төсөл хөтөлбөрийн байгууллага, хувийн хэвшлийнхэнтэйгээ олон талт нягт хамтын  ажиллагаа өрнүүлж Монголын чацаргана, жимс жимсгэний тариалалт, үйлдвэрлэлийг эрчимтэй сэргээн хөгжүүлж эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг тууштай нэмэгдүүлэх  явдал болно. 

Хууль, дүрмийн дагуу гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын статустай боловч чацаргана, жимс жимсгэнэ тариалагч, тэдгээрийн жимс бусад түүхий эдийг боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа болон сонирхогч байгууллага аж ахуй нэгж, иргэдийг өөрийн үйл ажиллагаанд өргөн хамруулан ажиллаж байна. Тус холбоонд гишүүнээр элсэх саналтай иргэд, аж ахуй нэгж, байгууллага дүрмийн хүрээнд нэгдэн орох асуудал нээлттэй. 2009 оноос зарим орон нутагт салбар холбоод байгуулагдаж 10 гаруй аймгийнх үйл ажиллагаа нь тогтмолжин ажиллаж байна.

МЧТҮҮХолбоог Даржаагийн Насанжаргал 2007 оноос  тэргүүнээр ажиллаж байна.

МЧТҮҮХолбооны Удирдах зөвлөл 13 хүний бүрэлдэхүүнтэй.  Удирдах зөвлөлийн гишүүдэд  монголын чацаргана, жимс жимсгэнэ судлал болон ХАА-н нэрт эрдэмтэд, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, бизнесийн салбарын томоохон төлөөлөл  багтаж байна.

 

Холбооны үйл ажиллагааны чиглэл

§  Сургалт, семинар, зөвлөгөөн зохиох,

§  Сурталчилгаа, үзэсгэлэн, үзүүлэх сургууль зохион байгуулах,

§  Сургалт сурталчилгаанд зориулсан ном, товхимол, зурагт хуудас, баримтат кино, радио теле цуврал нэвтрүүлэг болон бусад төрлийн гарын авлага материал бэлтгэж хэвлүүлэх, нийтийн хүртээл болгох,

§  Байнгын ажиллагаатай цахим хуудас (www.chatsargana.mn) ажиллуулж шуурхай мэдээллээр гишүүд, иргэдийг хангах,

§ Стандарт, агротехнологийнболон бусад холбогдолтой технологи, эрх зүйн баримт бичиг, заавар,зөвлөмж шинэчлэх, шинээр боловсруулан батлуулах хэрэгжилтэд хяналт тавих,

§ Ижил төстэй болон байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудтай холбоо тогтоож монгол оронд үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх,

§ Чацаргана болон бусад жимс жимсгэнэ судлалыг өргөтгөх, улам гүнзгийрүүлэх чиглэлээр дотоод, гадаадын ЭШХүрээлэн, эрдэмтэдтэй олон талт хамтын ажиллагаа явуулах,

§  Байгаль орчныг хамгаалж, цаг уурын эрс өөрчлөлтөөс урьдчлан сэргийлэх даян дэлхийн хөдөлгөөнд монголын иргэд, аж ахуйн нэгжүүдийг өргөн хүрээтэй хамруулах,

§  Тариалагч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэх болон шинээр тариалалт, үйлдвэрлэл эрхлэхэд нь дараах чиглэлээр төр, орон нутгийн засаг захиргаа, төсөл хөтөлбөрийн байгууллага болон өөрсөдтэй нь хамтран ажиллах Үүнд:

1. Стандартын шаардлага хангасан, чанартай ургац арвинтай сортын суулгацаар хангах,

2. Монгол оронд тариалж байгаа сортууд болон бусад орны арвин ургацтай, манай орны хөрс, байгаль цаг уурын нөхцөлд нутагших боломжтой сортуудыг сонгож үржүүлэх,

3. Чацаргана, жимс, жимсгэнэний талбайг найдвартай услах усалгааны эх булаг, тоног төхөөрөмжөөр хангах, усалгааны дэвшилтэт технологи нэвтрүүлэх (дуслын усалгаа, хөрсний чийг хадгалах, усны зарцуулалтыг хэмнэх зэрэг),

4. Жимс, жимсгэний талбайг хашиж хамгаалах, ойн зурвас байгуулах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөн хүнсний зориулалтаар төдийгүй цөлжилтийг сааруулах, бэлчээр тариалангийн талбайг элэгдлээс хамгаалах, уул уурхайн нөхөн сэргээлтийн үр нөлөөг дээшлүүлэх, ойн санг өргөтгөх, хот төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр чацаргана, жимс жимсгэнийг бусад мод сөөгтэй хослон үржүүлж тариалах,

5. Чацаргана бусад жимс жимсгэнэ үйлдвэрлэгчдийг засгийн газар, орон нутгийн төсөв болон гадаад орон, олон улсын байгууллага, банк санхүүгийн байгууллагын санхүүжилтээр хөрөнгө оруулалт хийлгэх, төсөл хөтөлбөрт өргөн хүрээтэй хамруулах,

6. Чацаргана болон бусад төрлийн жимс, жимсгэний жимс, түүхий эдийг боловсруулах үйлдвэр, цех, хадгаламжийн аж ахуй (зоорь, хүйтэн хэлхээтэй агуулах зэрэг) хөгжүүлэхэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж санхүүгийн дэмжлэг олгох талаар ажиллах,

7.  Байгалийн чацаргана нөөцийг тогтоох, түүнийг хамгаалах,

8.  Энэ үндсэн дээр ажлын байр шинээр бий болгох, өргөтгөх, иргэд өрх, аж ахуйн нэгжүүдийн орлого, ашгийг тогтвортой нэмэгдүүлэх,

 

 
 
 
Хуудсыг түгээх үү?