Бидний тухай

Тэргүүний Мэндчилгээ

Монголын чацаргана, жимс жимсгэнэ тариалагч, үйлдвэрлэгчид, судлаачид болон сонирхогч, дэмжигч байгууллага, аж ахуйн нэгж, иргэд Та бүхэнд Монголын чацаргана тариалагч,үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны Удирдах зөвлөлийн өмнөөс болон хувиасаа шинэ 2015 оны  мэндчилгээ дэвшүүлье.

    Монгол улсын засгийн газрын “Чацаргана” хөтөлбөр 2010 оноос хэрэгжиж эхэлсэн үеээс өдий хүртэл Манай холбоо Салбарын яамныхаа бодлого, дэмжлэгтэй нилээд  ажил амжуулсныг та бүхэндээ мэдээллэхэд таатай байна.

Багацлан базаж  хэлбэл сургалт, сурталчилгаа, судалгаа явуулах, стандарт агротехнологи ба үйлдвэрлэлийн технологийн баримт бичиг боловсруулан  баталгаажуулж мөрдүүлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх  болон зохион байгуулах ажлыг төлөвлөн  үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалт, төсөл хөтөлбөрийн байгууллагууд, гишүүд дэмжигчидтэйгээ хамтран хэрэгжүүлж байгаагаа холбогдох хуудсуудаар Та бүхэнд хүргэх болно.

Тодорхой шалтгааны улмаас энэхүү цахим хуудсаараа  Та бүхэндээ цаг тухайд нь холбогдож шинэ мэдээлэл хүргэж бас санал бодлоо солилцох талаар тогтмол ажиллаж чадаагүй ирсэндээ хүлцэл эрж цаашид  энэ хуудас “амьд хэл” байх болно гэдгийг амлаж байна.

 

МОНГОЛ ЧАЦАРГАНЫГ ДЭЛХИЙН БРЕНД БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
МЧТҮҮХолбооны тэргүүн Д.НАСАНЖАРГАЛ
Хуудсыг түгээх үү?