Сургалт, семинар, хэлэлцүүлэг

"Жимс жимсгэний салбар төлөвлөгөөт эдийн засгийн үед бүрэлдэн тогтвортой үйл ажиллагаа эрхлэж байсан ААН, ЭШ судалгааны салбарууд зах зээлийн шилжилтийн шатанд үндсэндээ зогсонги байдалд орсон байсан. Иймд энэ салбарт аж ахуй бизнес шинээр эрхлэхийг сонирхогчдод юуны өмнө анхан шатны болон төрөлжиж ахисан төвшний мэдлэг олгох асуудал чухал байгааг харгалзан “Чацаргана” хөтөлбөрийн хүрээнд сургалт, семинар, хэлэлцүүлгийг өргөн хүрээтэй зохион байгууллаа. Үүнд: а/ Чацаргана бусад жимс жимсгэнэ тариалах агротехнологийн анхан шатны, б/ Жимс жимсгэний хортон шавьж, хөнөөлт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон тэдгээртэй тэмцэх арга, в/ Жимс жимсгэний тариалалт үйлдвэрлэлийг органик байдлаар эрхлэх тухай, г/ Чацаргана болон бусад жимс жимсгэнийг боловсруулах арга техник эзэмшүүлэх, д/ Орон нутагт тариалагчдад зөвлөгөө үзүүлэх Зөвлөх багш бэлтгэх, е/ гүзээлзгэнэ тариалах, алим чавга зэргийг залгуураар үржүүлэх арга мэт төрөлжсөн сургалт, ё/ Төсөл хөтөлбөрийн байгууллагуудын захиалгаар төрөлжсөн сургалт гэх мэтчилэн олон арга хэлбэрийн сургалт, семинар, хэлэлцүүлгийг сүүлийн 6 жилийн хугацаанд бүх аймаг, хотууд, томоохон төв суурин газрын ААН, иргэдийг хамруулан нийтдээ 90 шахам удаа зохион байгуулж, арван мянга гаруй хүнд хүрч үйлчилсэн байна.

Сургалтын бүртгэл