ТОМ ЖИМСНИЙ ЗАЛГУУР ХИЙХ ТЕХНИК СУРГАЛТ

Том жимс (алим, чавга, лийр зэрэг)-ний суулгацыг залгуур хийх аргаар үржүүлэх сургалтыг Буриад улсаас мэргэжилтэн урьж 2015 оны 5 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд ХААЯ, Монголын Чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо, УГТХ хамтран Дарханы УГТХ дээр зохион байгуулна. Сургалтын төлбөр 80,000 төгрөг. Хамрагдах хүсэлтэй мэргэжилтэн, иргэд МЧТҮҮХ-ны утсаар бүртгүүлнэ үү.

ЖИМС ЖИМСГЭНЭ ТАРИАЛАЛТ, БОЛОВСРУУЛАЛТ ГАРЫН АВЛАГА

Энэхүү гарын авлага нь доктор, проф. Б.Нинж, доктор П.Одонмажиг нарын бүтээл бөгөөд жимс жимсгэний тариалах, боловсруулах сонирхолтой иргэд, оюутан сурагчид хэн бүхэн хэрэглэх боломжтой, энгийн ойлгомжтой хэлээр бичигдсэн бүтээл юм. Энэ гарын авлага нь үндсэн хоёр бүлэгтэй бөгөөд нэгдүгээр бүлэгт манай оронд тарьж ургуулдаг чацаргана, үхэр нүд, алим, интоор, гүзээлзгэнэ, чавга, бөөрөлзгөнө зэрэг жимс, жимсгэнийг […]

МОНГОЛ ОРНЫ ЖИМС ЖИМСГЭНИЙ САЛБАРЫН ЛАВЛАХ

“Монгол орны жимс жимсгэний салбарын лавлах” нь энэ салбарын 30 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд гар бие оролцон бүтээсэн ном бөгөөд жимс, жимсгэний салбарыг сонирхогч иргэд, оюутан сурагчид, бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, судлаач нарт зориулсан бүтээл юм. Энэ номд Монгол орны жимс, жимсгэний түүхэн хөгжил, эх орны байгалийн болон таримал жимс жимсгэнэ, тэдгээрийг үйлдвэрийн ба өрхийн хүрээнд боловсруулах арга […]

ГҮЗЭЭЛЗГЭНЭ ТАРИАЛАХЫГ СОНИРХОГЧДОД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Гүзээлзгэнэ тариалахыг сонирхогчдод суурь мэдлэг олгох сургалт 2015 оны 3-р сарын 26-нд ХХААЯ-ны хурлын танхимд зохион байгуулагдаж нийслэл болон хөдөө орон нутгаас ирсэн 52 иргэд хамрагдаж, гэрчилгээ гардан авлаа. Энэхүү сургалтанд доктор Д.Энэбиш, доктор Н.Сайханцэцэг,  докторант Г.Алтангоо, агрономч Д.Мөнх-Очир, О.Баярхүү нар хичээл зааж сургалтанд хамрагдагсдын асуултанд хариулт өгсөн болно. Сургалтын төгсгөлд иймэрхүү сургалтыг дахин дахин […]

МЖЖҮХ /МЧТҮҮХ/-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО.

МЖЖҮХ /МЧТҮҮХ/-ны Удирдах зөвлөлийн хурал 2015 оны 3 дугаар сарын 6-нд болж үндсэн 2 асуудал хэлэлцлээ. Тус холбооноос 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Мөн энэ хурлаар Чацарганы кластерын санаачилга төслийн танилцуулгыг хийсэн болно.

ЧАЦАРГАНА БУСАД ЖИМС, ЖИМСГЭНЭ ТАРИАЛАХЫГ СОНИРХОГЧДОД ЗОРИУЛСАН СУРГАЛТ

Чацаргана бусад жимс, жимсгэнэ тариалахыг сонирхогчдод анхан шатны  сургалт 2015 оны 3-р сарын 16, 17-нд Багануур дүүрэгт, 3-р сарын 18, 19-нд Хан-Уул дүүрэгт, 3-р сарын 23, 24-нд Сонгино хайрхан дүүрэгт тус тус зохион байгуулагдана. Сургалтанд хамрагдахыг сонирхсон иргэд Нийслэлийн ХХАА-н газар болон дүүргийн ХАА эрхэлсэн мэргэжилтэнтэй холбогдож бүртгүүлж мэдээлэл авна уу.

ЖИМС ЖИМСГЭНИЙ 60 ЖИЛИЙН ОЙ

2014 оны 11 дүгээр сарын 29-нд Монгол улсад жимс жимсгэний салбар Шинжлэх ухааны үндэслэлтэй үүсч хөгжсөний 60 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ ойг тохиолдуудан Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хурал хийж дараах илтгэлүүдийг хэлэлцлээ. Жимс жимсгэний ургамлын сорт сорилт, үржүүлэг, генетик селекцД.Оюунгэрэл доктор, Г.Алтангоо  докторант УГТЭШХ Монгол орны байгалийн чацарганы тархалт генетик, нөөцийн судалгаа, […]

ЧАЦАРГАНЫ СУУЛГАЦ ЗЭЭЛЭЭР ОЛГОХ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАЛТ

Төсөл шалгаруулалтын нэр: Чацарганы суулгац зээлээр олгох Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/14/ЧСЗ-05 Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь чацарганы суулгац зээлээр олгох төсөл шалгаруулалтыг зарлаж байна. Төслийн баримт бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр аж ахуйн нэгж, байгууллага 30000 /гучин мянга/, иргэн 10000 /арван мянга/ төгрөгөөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн […]

ЖИМС, ЖИМСГЭНЭ ТАРИАЛАХ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТ

Жимс, жимсгэнэ тариалах технологийн  сургалтыг 2016 оны 4-р сарын 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгууллаа. Жимс, жимсгэнэ тариалах технологийн  сургалтыг 2016 оны 4-р сарын 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгууллаа. Сургалтанд чацаргана бусад жимс жимсгэнэ тариалдаг болон тариалах сонирхолтой 39 иргэн хамрагдлаа.