ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн явцад:

  • Чацаргана тэжээллэг болон эмчилгээний шинж чанарыг тогтоох зорилгоор шинжлэх ухааны судалгааны хүрээнд зарим үр дүнг цуглуулж нэгтгэсэн.
  • Монгол чацарганы салбарт учирч буй бэрхшээл, асуудлыг тодорхойлохын тулд тариаланчид, боловсруулах үйлдвэрүүд, эрдэм шинжилгээний байгууллагуудад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортын боломжийг ашиглахад чиглэсэн үйл ажиллагааны судалгааг хийж байна.
  • Тариаланчид дэмжих үйлчилгээ үзүүлэгчид боловсруулагчид зэрэг салбарын оролцогчдын дунд чацарганы нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, өргөжүүлэх шаардлагатай байгаа тул өнөөгийн чацарганы нэмүү өртгийн сүлжээний зураглалыг тоймлон гаргасан. зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд 2018-2019 онд төслийн хүрээнд:

Үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн маркетинг болон техникийн чадавхийг сайжруулах бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр:

  • Чацаргана боловсруулах олон улсын технологийн сургалт
  • Мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх
  • Олон улсын стандартуудын сургалт
  • Нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх өргөжүүлэх чиглэлээр салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах
  • Чацарганы кластерийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх нэгдсэн өртгийн сүлжээ үүсгэх судалгаа, сургалт
  • Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний тэжээллэг ба эмчилгээний шинж чанарыг тогтоох судалгаа сургалт
  • Чацарганы бүтээгдэхүүний гадаад зах зээлийн судалгаа сургалт
  • Чацарганы шүүс экспортлох судалгаа
  • Олон улсын маркетингийн туршлага судлах сургалт
  • Чацарганы бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах
  • Чацарганы бүтээгдэхүүнийг олон улсад сурталчлах

Салбарын ЭШ-ний байгууллагуудын хүчин чадал, чадамжийг сайжруулах талаар:

  • Чацарганы үрийн тосыг нүүрсхүчлийн хий ашиглан ялгах тоног төхөөрөмж
  • Чацарганы талбайн шавьж баригч наалтын цех тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.