1. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хоршоодын нэмүү өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтыг (НӨСХО) дэмжих, дараах шаардлагыг хангасан, эсвэл хангахаар амлалт бүхий төслүүдийг нэн түрүүнд дэмжих чиглэлийг барина. Үүнд: (i) боловсруулалтыг сайжруулан гүнзгийрүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү нэмүү өртөг шингээх; (ii) экспортыг дэмжих, импортыг орлох; (iii) хэвтээ болон босоо чиглэлээрх интеграцыг Монгол улсын хэмжээнд дэмжих замаар бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх; (iv) ажлын байр шинээр бий болгох;(v) байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл; болон (vi) нийгэм, жендэрийн тэгш байдлыг хангасан төслүүд.
  2. НӨСХО-ын дэд төслийг ерөнхий болон салбарын онцлогоос хамаарсан 2 багц шалгуурын дагуу сонгон шалгаруулна. ТОБ нь эдгээр шалгуурын зэрэгцээ тухайн банкны өөрийн аргыг ашиглах бөгөөд тэрхүү шалгуурыг ашигласан байдлыг ТУН нягтлан хянана.
  1. ашигласан байдлыг ТУН нягтлан хянана.

  Ерөнхий шалгуур

  • Монгол улсын холбогдох хуулиудын дагуу бүртгүүлсэн хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, эсхүл хоршоод
  • Ноос, ноолуур, арьс шир, оёдол, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, чацаргана эсвэл зөгийн аж ахуйн дэд салбарын үйл ажиллагаа
  • Монгол улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй Монголын талын эзэмшил 50-иас доошгүй байх
  • Бизнесээ доод тал нь 2 жил явуулж буй (шинээр эхэлж буй бизнесийн тухайд туршигдаж, амжилттай болохоо харуулсан бизнес загварыг арилжааны банк дэмжсэн тохиолдолд)
  • Сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангаар (хэрэв байгаа бол аудитлагдсан тайлангаар) цэвэр ашгийн хэмжээ 2.5%-иасдээш байх;
  • Хүсэлт болгож буй НӨСХО дэд төслийн хэмжээг хангах барьцаа хөрөнгө;[2]
  • НӨСХО–ын дэд төслийн нийт зардлын 15-аас доошгүй хувийг бэлэн мөнгө болон бусад хэлбэрээр өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх чадвартай байх;
  • НӨСХО-ын санхүүгийн дотоод өгөөжийг тооцоолсон хувь хэмжээ нь хөрөнгийн жигнэсэн дундаж өртгөөс их байх;
  • НӨСХО-ын эдийн засгийн дотоод өгөөжийг тооцоолсон хувь хэмжээ нь 12%-иас дээш байх;
  • Түүхий эдийн тогтсон, найдвартай эх үүсвэрийг баталгаажуулсан;
  • НӨСХО-ын дэд төсөл нь тодорхой байгууламж, газар худалдан авах бол талуудын худалдан авах буюу түрээсээр ашиглах албан ёсны гэрээ байгуулсан байх;
  • Монгол улсад мөрдөгдөж буй Байгаль орчны хууль, журамд нийцсэн байх ; болон
  • Монгол улсад мөрдөгдөж буй эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангаж буйг Мэргэжлийн Хяналтын байгууллагаар баталгаажуулсан байх.Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.ardp.mn/ хаягаар авна уу.