Монгол орны жимс жимсгэний салбарын лавлах

Монгол орны жимс жимсгэний салбарын лавлах

“Монгол орны жимс жимсгэний салбарын лавлах” нь энэ салбарын 30 гаруй эрдэмтэн, мэргэжилтнүүд гар бие оролцон бүтээсэн ном бөгөөд жимс, жимсгэний салбарыг сонирхогч иргэд, оюутан сурагчид, бизнес эрхлэгчид, мэргэжилтэн, судлаач нарт зориулсан бүтээл юм. Энэ номд Монгол орны жимс, жимсгэний түүхэн хөгжил, эх орны байгалийн болон таримал жимс жимсгэнэ, тэдгээрийг үйлдвэрийн ба өрхийн хүрээнд боловсруулах арга технологи, хураах арга, болон энэ салбарын эрдэмтэд нэрт зүтгэлтнүүдийн намтар, ЭШБ, ААН-ийн танилцуулга зэрэг багтсан, үндсэн 6 бүлэгтэй.

Жимс жимсгэнэ тариалалт, боловсруулалт гарын авлага

Жимс жимсгэнэ тариалалт, боловсруулалт гарын авлага

Манай оронд тариалагдаж байгаа жимс жимсгэний нэр төрөл, сорт, тэдгээрийн агротехник (талбайн сонголт, тарилт, усалгаа, бордолт, тайралт, таналт зэрэг), үржүүлэг, хураалт, боловсруулалтын талаар анхан шатны мэдлэг олгох зорилготойгоор энэхүү өргөн олонд хүргэж байна.

Жимс жимсгэний талбайн түүхийн дэвтэр

Жимс жимсгэний талбайн түүхийн дэвтэр

Жимс жимсгэнэ тариалагч ААН, иргэдийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, агротехнологийг тогтвортой мөрдүүлэх зорилгоор энэхүү дэвтрийг боловсруулан хэвлүүлж та бүхэнд санал болгож байна. Жимс жимсгэний үйлдвэрлэлийг аль болох экологийн цэвэр, органик байдлаар эрхлэж байж түүний бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах боломж илүү үр дүнд хүрнэ. Нөгөөтэйгүүр ХХАА-н сайдын 2015,08,24-ний А-105 тоот тушаалаар батлагдсан "Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам"д энэхүү дэвтрийг заавал хөтлөх шаардлагатайг зааж журамласан болно. Иймд энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэслэн жимс жимсгэний талбайн түүхийг 10 жилийн хугацаагаар хөтлөх дэвтэр бэлтгэн тариаланч та бүхэндээ толилуулж байна. Энэхүү дэвтэр нь тухайн талбайн түүх, тэнд тариалсан таримлын нэр төрөл, сорт, гарал үүсэл болон бусад агротехнологийн олон чухал мэдээллийг агуулан тодорхойлогч баримт бичиг болох ач холбогдолтой юм.

Жимс жимсгэний холбогдолтой ном