НҮБ-ын ХХААБ-ын ТСП/МОН-3605 төслийн хүрээнд жимс жимсгэний судалгааны баг баруун болон төвийн нийт 11 аймгийн жимс жимсгэнэ ялангуяа алим, чавга, лийр, интоор, буйлс(абрикос) зэрэг импорт орлох таримлын тариалан эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөө өгөв. Эдгээр жимс жимсгэнийг одоогийн байгаа баазад тулгуурлан дотооддоо үржүүлэн тариалалтыг өргөтгөх боломж байна гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрлээ.