Жимс жимсгэний салбарын 200 орчим хүн оролцлоо.

“Газар тариалангийн тогтвортой хөгжил-2018”  уриан доор зохион байгуулсан Тариаланчдын улсын хаврын зөвлөгөөнд анх удаа Жимс жимсгэний салбарын тариалагч, үйлдвэрлэгч, судлаачид болон төв, орон нутгийн холбоодын төлөөлөл  200 орчим хүн оролцлоо.

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас  хэрэгжүүлж байгаа“Бизнес гишүүнчлэлтэй холбоодын чадавхийг сайжруулах” төсөлд МЖЖҮХолбоо хамрагдан ажиллаж байгаа болно.

Энэ төслийн хүрээнд зөвлөгөөний маргааш буюу  04 сарын 05-ны өдөр салбар холбоодын удирдлагуудад “Төрийн бус байгууллагын менежмент” сэдвээр сургалт явууллаа. Сургалтыг төслийн багийн сургагч,зөвлөх  Б.Эрдэнэбилэг хийлээ.

Сургалтад хамрагдагсад  хичээлийн агуулга, чанарт сэтгэл ханамжтай оролцож, цаашид идэвхи санаачлагатай, эрчимтэй үйл ажиллагаа явуулахаа илэрхийллээ