ЗАХ ЗЭЭЛ БА БЭЛЧЭЭРИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖИЛ – НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ТӨСӨЛ

2019 оны 7 сарын 14 хүртэл төсөл хүлээн авна.

НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил – Нэмэлт санхүүжилт төсөл (ЗЗБУХ-НСТ) 2018-2021 онд Архангай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар аймгуудын сонгогдсон сумдад  хэрэгжиж байна. Төслийн үндсэн зорилго нь зорилтот сумдын эдийн засаг, ядуу өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм.

Аймаг Зорилтот сумдууд
АрхангайЭрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан
ДорнодХэрлэн, Халхгол, Хөлөнбуйр, Сэргэлэн
ДундговьСайнцагаан, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрцогт
ӨвөрхангайАрвайхээр, Тарагт, Төгрөг, Хархорин
ХэнтийХэрлэн, Батширээт, Өмнөдэлгэр, Норовлин
СүхбаатарБаруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Түвшинширээ

Дээрх аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж буй, эсвэл үндсэн түүхий эдээ заагдсан сумдуудаас авдаг СҮҮ, ХҮНСНИЙ НОГОО, ЖИМС ЖИМСГЭНИЙ салбарын бичил, жижиг, дунд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Төсөлд хамрагдсанаар аж ахуйн нэгж, хоршоод нь:

  • 50 хувийн батлан даалттай 75 хүртэл сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авах,
  • Бизнес төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгоход дэмжлэг туслалцаа авах,
  • Бизнесийн удирдлага, үйлдвэрлэл, технологийн зөвлөх үйлчилгээ, сургалтуудад хамрагдах,
  • Зах зээлээ тэлэх маркетингийн дэмжлэг авах,
  • Бүтээгдэхүүнийхээ нэмүү өртгийн сүлжээний бусад талуудтай (түүхий эд, материал нийлүүлэгч, үйлдвэрлэгч, боловсруулагч, тээвэрлэгч, түгээгч, худалдаа эрхлэгч, хэрэглэгч нартайгаа) тогтвортой хамтын ажиллагаа тогтоох зэрэг давуу талтай.   

Төсөлд хамрагдах аж ахуйн нэгжид тавигдах шаардлага:

  • Сүү, хүнсний ногоо, жимс жимсгэний салбарт үйл ажиллагаа явуулдаг байх,
  • Төслийн аймаг, сумдад үйл ажиллагаа явуулдаг байх, эсвэл үндсэн түүхий эдээ авдаг байх,
  • Нэг ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан байх,
  • Муу зээлийн түүхгүй байх.

Төсөл хөтөлбөрт оролцох бол мэдээллээ бүртгүүлэн, бизнес төлөвлөгөөгөө хавсарган илгээнэ үү? https://forms.gle/W9pFUjYLmeoU3mxZA


Дэлгэрэнгүй мэдээллийг:
☎️ Холбоо барих утас: 70156339, 70008711, 70160086, 99805699
💌И-Мэйл: mongolfruits@gmail.com, info@mfia.mn, contact@mfard.mn
📲Вэб сайт:
 www.chatsargana.mnwww.mfia.mn